Монголын үндэсний олимпын хороог 1956 оны хоёрдугаар сарын 26-ны энэ өдөр байгуулж, 1962 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотноо болсон ОУОХ-ны чуулганаар албан ёсоор олимпын гишүүн орон болсон юм. Манай улс 1964 онд анх удаа Инсбуркийн өвлийн олимп, Токиогийн зуны наадмаас эхлэн оролцсон түүхтэй. Тэр цагаас хойш өвөл, зуны тус бүр 16 олимпод тамирчдаа илгээсэн байна.

Ингэхдээ олимпын анхны медалиа 1968 оны Мехикогийн зуны олимпоос чөлөөт бөхийн төрөлд Ж.Мөнхбат мөнгө, Ч.Дамдиншарав болон Д.Сэрээтэр, Т.Артаг нар хүрэл хүртсэн нь түүхэн амжилт болсон юм. Түүнээс хойш манай улс олимпын наадмаас жүдо, чөлөөт бөх, бокс, буудлагаар 2 алт, 12 мөнгө, 17 хүрэл, нийт 31 медаль хүртжээ. Одоогийн байдлаар жүдочид 12, чөлөөтийнхөн 10, боксчид 7, буудлагынхан 2 медаль авчээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
МҮОХ-ноос олимпын цикл бүрд үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, бэлтгэл сургуулилалтыг зохион байгуулах, тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, залуу тамирчдыг дэмжих зэрэг өргөн хүрээний ажил явуулсаар өдийг хүрсэн байна.










