Олимпын аварга, АНУ-ын тамирчин 41 настай Линдсей Вонн хэсэг хугацаанд завсарлаад байсан ч өөрийн зүрх сэтгэлийн дуудлагаар өнгөрөгч 2025 онд их спортдоо эргэн ирсэн билээ.
"Милан Кортина-2026" өвлийн олимпод сүүлчийн удаа оролцоно хэмээн зарласан бөгөөд хүнд бэртэл аван оролцоно хэмээн зүтгэсэн ч домогт Линдсей Вонн уулнаас хурдтай буултынхаа үеэр баруун гар нь туганд хүрч, улмаар тэрхүү хүрэлтээс тэнцвэрээ алдан, хүчтэй шидэгдэн уналаа.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Хэсэг хугацааны турш босож чадахгүй байсан тамирчныг нисдэг тэргээр яаралтай эмнэлэгт хүргэлээ. Одоогоор гэмтлийн талаар тодорхой мэдээлэл цацагдаагүй байна.
Олимп эхлэхээс хэдхэн хоногийн өмнө зүүн өвдөгний чагтган холбоос нь тасарсан ч Линдсей Вонн тэвчээр заан, Олимпын наадамд оролцсон нь харамсалтайгаар ийнхүү өндөрлөж байна.

.webp)










