"Милан Кортина-2026" өвлийн олимпын наадмын үнэ цэнэт зүйлийн нэг нь гарцаагүй медаль. Гэтэл одоогоор хэд хэдэн тамирчны медаль эмтэрч, цуурч, нэг нь бүр дундуураа хугарчээ.
Уулын цанын "Downhill" ангилалд түрүүлсэн Бризи Жонсон “Би баярлаж хөөрсөндөө үсэрсэн чинь медаль маань уначихсан. Аваад хартал эмтэрчихсэн байсан” хэмээн өгүүлсэн бол Шведийн цаначин Эбба Андерссон “Миний медаль цасанд унаад, яг дундуураа хугарчихсан. Зохион байгуулагчдад арга байгаа гэж найдаж байна. Нэмэлт төлөвлөгөө гэж байдаг даа” хэмээжээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Германы биатлонч Юстус Стреловын медаль ч эмтэрсэн гэнэ, АНУ-ын уран гулгагч Алиса Люгийнх бол туузнаасаа салчихсан юм байна.
Өчигдөр Олимпын ерөнхий зохион байгуулагч Андреа Франчизи энэ талаар хэвлэлийн бага хурал хийхэдээ “Медалийн талаар бид бүрэн мэдээлэл авсан. Та бүхэн ч зургуудыг харсан байх. Медаль ямар учраас ийм амархан эмтрээд, хугараад, цуураад байгааг олж тогтоох болно. Үүн дээр маш сайн анхаарч ажиллана. Тамирчдын үнэ цэнэт зүйл төгс байх ёстой” хэмээн мэдэгдээд байна.











