



















АНУ-ын NCAA I дивизионд тоглож буй Майк Ш.Энхийн-Од коллежийн сагсан бөмбөгийн замналаа дуусгахад ердөө ганцхан тоглолт үлджээ.

Түүний хувьд замналынхаа сүүлчийн улиралд Өмнөд Каролинагийн их сургуулийн багт хүчин зүтгэж байгаа юм. “Монгол Майк” нэрээр алдаршсан тэрбээр дөрвөн жилийг NCAA-д өнгөрүүлэхдээ дээд үзүүлэлтээ энэхүү багт гаргасан байна. Тэрбээр дөрвөн жилийн хугацаанд Дэйтон, Сан Франциско, Юта, Өмнөд Каролина гэсэн дөрвөн өөр сургуульд тоглож, хувийн үзүүлэлтээ өсгөж байв.

Түүний хувьд 2025-2026 оны улиралд талбайд 30.1 минутыг өнгөрүүлж, 48.7 хувьтай довтолсон бол 11 оноо, 5.5 самбар, 2.4 дамжуулалт, 0.9 хаалт, 0.7 бөмбөг таслалт дунджилжээ.

Нийт ажиллагсад, хамтрагчдадаа ойн өдрийн мэнд хүргэе!

Ухаа худаг салбарын номын сан маань 2010 онд 150 орчим номын фондтойгоор эхэлж байсан бол өнөөдөр 1400 гаруй номтой болжээ.
Өмнөд Каролинагийн их сургуулийн баг өнөөдөр “Теннессээ Волюнтеерс” багийг хүлээн авч тоглосон бөгөөд Майк Ш.Энхийн-Од 22 минутыг талбайд өнгөрүүлэхдээ дөрвөн оноо, хоёр самбар авч, нэг удаа бөмбөг тасалжээ. Талбайдаа хийсэн улирлын сүүлийн тоглолтын үеэр Өмнөд Каролинагийн багийн удирдлагууд сургуулиа төгсөж буй тамирчдадаа хүндэтгэл үзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Майк Ш.Энхийн-Од өөрийн замналдаа коллежийн сагсан бөмбөгийн замналын сүүлийн тоглолтоо хийсэн гэсэн үг. Энэхүү тоглолтыг Ш.Энхийн-Одын аав гавьяат тамирчин Ц.Шаравжамц, ээж, П.Эрдэнэбулган нар үзсэн байна.

Майк Ш.Энхийн-Одын хувьд их сургуулийн өмсгөлтэй сүүлийн тоглолтоо ирэх ням гарагт хийнэ. Ингэснээр тэр мэргэжлийн тамирчны замналаа эхлүүлэх боломж нээгдэх юм.








