
Говийн байгаль, зэрлэг ан амьтан, усны үнэ цэнэ, түүний бодит үр нөлөөг олон нийтэд таниулан хүргэх зорилготой “Амьдралын 20 судас” баримтат хөрөг нэвтрүүлгийн нээлтийн арга хэмжээ боллоо.
Тус баримтат бүтээлийн зураг авалтыг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хийсэн бөгөөд говийн байгаль орчинд гарч буй өөрчлөлт, гадаргын болон газрын доорх усны нөөцийн хомсдол, түүний экосистем болон амьдралын хэв маягт үзүүлж буй нөлөөллийг хөндсөнөөрөө онцлог юм.
Уг бүтээл нь говийн экосистемийн эмзэг байдал, усны нөөцийн үнэ цэн, байгаль хамгааллын ач холбогдлыг бодит дүр зураг, баримтад тулгуурлан харуулж, ус болон байгаль орчны асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулсан чухал бүтээл болж байна.

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Нээлтийн арга хэмжээнд аймаг, орон нутгийн удирдлагууд, киноны уран бүтээлчид, уран бүтээлийн баг хамт олон, байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, малчид, иргэд оролцлоо.
“Амьдралын 20 судас” баримтат бүтээлээр дамжуулан говийн амьдралын үндэс болсон усны үнэ цэн, байгаль орчноо хамгаалах хариуцлагыг олон нийтэд хүргэж, цаашид усны нөөцийг хайрлан хамгаалах, зохистой ашиглахын ач холбогдлыг таниулахыг зорьжээ.












