



















Итали улсад зохион байгуулагдаж буй “Милан Кортина-2026” өвлийн олимпыг эсэргүүцэгчид эмх замбараагүй байдал үүсгэж эхэлжээ. “Unsustainable Olympics Committee” нэртэй хөдөлгөөнийхөн олимпод зориулан баригдаж буй байгууламжуудын байгаль орчинд үзүүлэх нөлөө, эдийн засгийн болон нийгмийн зардлыг эсэргүүцэн хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн байна.

Олимпын бэлтгэлд зарцуулах хөрөнгө нь Италийн татвар төлөгчдөд хэт их дарамт учруулна гэж эсэргүүцэгчид үзэж байгаа аж.
Тэд олон нийтийн байгууллагууд, оюутнууд, байгаль хамгаалагчид, орон сууц эзэмшигчид, үйлдвэрчний эвлэлүүдийг нэгтгэн жагсаал зохион байгуулжээ. Жагсаал эхэндээ хэвийн үргэлжилж байсан ч орой уур амьсгал ширүүсэж, цагдаа болон жагсагчдын дунд мөргөлдөөн үүсэж, нулимс асгаруулагч хий, усан буу ашиглан тус жагсаалыг тараахад хүрчээ.

---

Судалгааг Европын Холбооны Монгол Улс дахь Төлөөлөгчийн газар, Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөр, Орон сууцны сан, Ногоон хөгжил ба жендерийн тэгш байдлын дэлхийн холбоо, Францын Хөгжлийн Агентлаг (AFD), Жэрэс Олон Улсын ТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар, Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төв (BEEC), Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ, Монголын Ногоон Санхүүгийн Корпораци, Монголын Эмэгтэйчүүдийн Сан зэрэг байгууллагын хэрэгжүүлэлт, дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Дулаан шийдэл-II (SOAP-II)” төслийн хүрээнд гүйцэтгэж, амины орон сууцны дулаалга, угсармал орон сууцны шинэчлэл, эрчим хүчний хэмнэлттэй шинэ орон сууц барих зэрэг хувилбаруудыг санхүүгийн болон эдийн засгийн үүднээс харьцуулан үнэлжээ. Онцлог нь эрүүл мэнд, байгаль орчин, уур амьсгалд үзүүлэх нөлөөллөөс үүдэх дам зардал, үр ашгийг мөнгөн дүнгээр тооцон тусгасанд оршино.

https://youtu.be/HeI5IewOXac?si=ZfBWNfCnGUd4jNzY
Мөн жагсаалын үеэр Италийн төмөр замын шугамуудад гэмтэл гарсан бөгөөд эрх баригчид үүнийг зохион байгуулалттай хорлон сүйтгэх ажиллагаа байж болзошгүй гэж үзэж байна.

Ерөнхий сайд Жоржиа Мелони жагсаал болон төмөр замын гэмтэлтэй холбоотой асуудлыг “Энэ бол улс эх орныхоо эсрэг дайсагнасан үйлдэл" хэмээн шүүмжилсэн бол Олон улсын олимпын хороо (IOC) ч мөн энэхүү үйлдлийг буруушааж, олимптой холбоотой энэхүү үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ.
Олимпын зориулалттай шинэ байгууламжууд, ялангуяа Кортина д’Ампеццо орчмын уулын бүсэд баригдаж буй спортын талбайнууд нь экосистемд хохирол учруулна гэж идэвхтнүүд үзэж байна. Мөн томоохон барилга, дэд бүтцийн төслүүд нь Италийн уур амьсгалын зорилттой зөрчилдөж, хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлнэ гэж шүүмжилжээ. Үүгээр зогсохгүй цанын зам, хиймэл цасны системд их хэмжээний ус шаардагдах нь нутгийн усны нөөцөд дарамт учруулна хэмээн эсэргүүцэгчид үзэж байгаа аж.

.webp&w=3840&q=75)
.webp&w=3840&q=75)






.webp&w=3840&q=75)