



















Анх 1954 оноос хойш спортын чиглэлээр мэдээ, мэдээлэл бичдэг алдарт "Sport Illustrated" сэтгүүлийн зүгээс "Милан Кортина-2026" өвлийн олимпын наадмын гоо үзэсгэлэнтэй таван тамирчныг онцолж байна.

Саятан блогчин Ютта Лердам : "Милан Кортина-2026" олимпын наадамд аль хэдийн алтан медаль хүртсэн байгаа. Түүний сүйт залуу нь Youtube блогчин, мэргэжлийн боксчин Жейк Пол. Ютта Жейк хоёрын инстаграм дагагчдыг нийлүүлбэл 34 сая болно. Зөвхөн эгэл жирийн гоо бүсгүй биш гэдгээ тэрээр мөсөн уралдааны замд хангалттай харуулж чадсан

Төмөр зүрхт Линдси Вонн : Линдси Вонн 41 настай уулын цаначин. Харамсалтай нь энэ олимпод эхний гараанд унаж, хөлөө хугалан, одоогийн байдлаар гурван удаа мэс засалд ороод байна. Олимпын өмнө бэлтгэл дээр өвдөгний чагтан холбоос шөрмөсөө бэртээсэн ч дахин гараанд гарсан нь энэ бүсгүйг хэчнээн эр зоригтойг илэрхийлж байгаа юм. Вонн дэлхийн цомоос хамгийн олон медаль хүртсэн тамирчин. Дэлхийн цомын 82 шатанд 82 удаа түрүүлж, 2010 оны олимпын аварга, Дэлхийн цомын эзнээр дөрвөн удаа тодорч байсан. Хоёр настайгаасаа анх цанаар гулгасан тэрээр замналынхаа турш 10 удаа хөл, гараа хугалж, 14 удаа мэс ажилбарт орж байсан ч тухай бүр эргэн ирж байлаа. 2019 онд 34 настайдаа зодог тайлсан боловч өөрийн зүрх сэтгэлийн дуудлагаар 2024 онд дахин эргэн ирсэн. Залуу тамирчдыг дэмжих Сайн үйлсийн сан байгуулж, эрүүл мэндийн тухай ном бичиж, баримтат кино бүтээсэн.


"Энержи Ресурс" ХХК-ийн хамт олон жил бүрийн "Сар шинийн баяр"-аар орон нутгийн ахмад настнуудтайгаа уулзан мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлдэг байна.

Иргэд ипотекийн барьцаа хөрөнгөө бүртгүүлэх, чөлөөлүүлэхийн тулд улсын бүртгэлийн байгууллагад заавал биечлэн ирдэг зохицуулалтыг халж, зөвхөн банкны салбараар дамжуулан үйлчилгээг авах боломжийг хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд бүрдүүлэхээр зорин ажиллаж буйгаа талууд илэрхийллээ.
https://youtu.be/yYRCMbiEX-M?si=7OtRrhRlHK7o78Vg
Хамгийн олон шагналтай Микаэла Шифрин : Нэгдсэн улсын бас нэг уулын цаначин Микаэла Шиффрин 30 настай. Тэрээр 28 насандаа Дэлхийн цомын цуврал тэмцээнд 87 түрүүлж 30 жил тогтоосон домогт Шведийн Ингемар Стэнмаркийн тогтоосон рекордыг эвдэж байсан. 2021 онд Норвегийн уулын цаначин Александр Омодт Кильдетэй танилцаж улмаар 2024 онд сүй тавьсан. Хувийн амьдралд нь олон гунигтай үйл явдал тохиолдож байсан ч тэр нугараагүй. 2020 онд анх цанын спорт гэдэг зүйлтэй танилцуулсан аав нь нас барсан. Удалгүй эмээ нь ч энэ дэлхийг орхин одсон байна. Энэ бүх стресс, гунигаас болж Шиффрин "Бээжин-2022" олимпын наадамд амжилттай сайн оролцож чадаагүй.

Z үеийн гол төлөөлөл Эйлин Гу : Эйлин Гу бол 22 настай, олимпын хос алт, хос мөнгөн медальт тамирчин. Фристайлын түүхэн дэх анхны нэг олимпоос хоёр алтан медаль авсан тамирчин. АНУ-ын шигшээд уралдаж байсан боловч уугуул орон Хятадыг сонгосон. Авьяаслаг, царайлаг охинд ээжийнхээ эх орны нэрийн өмнөөс уралдах санал тавьсныг бүсгүй зөвшөөрчээ. Эйлин Гу Сан-Францискод төрсөн. Ээж Ян Гу нь БНХАУ-ын Барилгын яамны том түшмэлийн охин байжээ. Стэнфорд их сургуулийн онц сурлагатан, чадмаг төгөлдөр хуурч. Нэг хүнд ийм олон авьяас зэрэг заяана гэдэг ховор тохиолдол.

Цагийг эзэлсэн цаначин Жесси Диггинс: Энэ жил 34 нас хүрсэн Жесси Диггинс 4 настайдаа л анх цанаар гулгаж, 11 настайдаа өөрөөсөө том хүүхдүүдтэй өрсөлдөж эхэлсэн. АНУ-д цанын спортыг сурталчилахад томоохон үүрэг гүйцэтгэж байгаа. Гүйлтийн цанын хол, ойр бүх зайд өрсөлддөг. Түүний медалийн цуглуулгад олимпын алт, мөнгө, хошой хүрэл медаль байдаг.











