Европын Холбооны батлан хамгаалах зээлээс улсдаа бараг 44 тэрбум евро авах боломжийг бүрдүүлэх хуульд Польшийн Ерөнхийлөгч Карол Навроцки хориг тавьснаар Ерөнхий сайд Доналд Тускын Засгийн газартай улс төрийн томоохон зөрчил үүсэж, цав гарахад хүрлээ.

Уг хууль батлагдсан бол Варшав Европын Холбооны 150 тэрбум еврогийн Security Action for Europe "SAFE” (Европын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө ҮГ.МН) хөтөлбөрөөс батлан хамгаалах салбартаа зориулан зээл авах боломжтой болох байв. Европын Холбооны батлан хамгаалах зардлыг нэмэгдүүлэх зорилготой уг хөтөлбөрөөс Польш улс ойролцоогоор 43.7 тэрбум евро авах байсан бөгөөд зээлээ авч чадвал хамгийн их ашиг хүртэх орон болох байлаа.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
Ерөнхийлөгч Навроцки уг хуульд үндэсний бүрэн эрхт байдалтай холбоотой болгоомжлолын үүднээс хориг тавьсан гэж мэдэгдсэн.
Тэрээр:
“Манай улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, мөн эдийн засаг болон цэргийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх аливаа хуульд би хэзээ ч гарын үсэг зурахгүй.”
гэж хэлээд, Европын Холбооны санхүүжилтийг улс төрийн нөхцөлтэйгөөр зогсоох боломжтой гэдгийг анхааруулжээ.
Гэсэн хэдий ч Ерөнхий сайд Доналд Тускын Засгийн газар уг зээлийг өөр механизмаар дамжуулан авах болно хэмээн мэдэгдсэн. Европын Холбооны батлан хамгаалах санхүүжилтийг заавал ашиглах болно гэж Доналд Туск сөрөг мэдэгдэл хийгээд байгаа. Тэрээр Ерөнхийлөгчийн хоригийг “Үндэсний ашиг сонирхлоос урвасан хэрэг” гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.









