



















БНСУ-ын алдарт BLACKPINK охидын хамтлагийн гишүүн Rose, Их Британийн хөгжмийн хамгийн нэр хүндтэй наадам болох Brit Awards-аас шагнал хүртсэн анхны K-pop уран бүтээлч боллоо.

Уг наадмын шагнал гардуулах 46 дахь удаагийн ёслолын үеэр (Их Британийн цагаар бямба гарагт) тэрбээр Америкийн поп дуучин Бруно Марстай хамтран дуулсан “APT.” дуугаараа “Олон улсын шилдэг дуу” шагналыг хүртсэн байна.

Тус хөтөлбөрийн оролцогчид 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-д зочилж, манай компанийн үйл ажиллагаа, орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоо, банк санхүүгийн зах зээл, нийгэм эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг болон сүүлийн жилүүдэд идэвхитэй хийгдэж буй тогтвортой хөгжлийн онцлох ажлуудтай танилцлаа.
https://ug-mn.sgp1.cdn.digitaloceanspaces.com/videos/2026/03/02/1000029405.mp4
https://ug-mn.sgp1.cdn.digitaloceanspaces.com/videos/2026/02/26/1000029146.mp4
Шагналаа Манчестер хотод гардан авах үеэрээ Rose хэлэхдээ, “Хамтлагийнхаа Жэнни, Жисү, Лиса нартаа талархлаа илэрхийлмээр байна. Та нар минь үргэлж надад урам зориг өгдөгт баярлалаа. Хайртай шүү охидоо. Энэ шагналыг хоёр хүн авч байна. Миний хамгийн том багш, хамгийн сайн найз байдагт баярлалаа Бруно” гээд мөн The Black Label-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий продюсер Тэдди-д талархлаа илэрхийлжээ.
Түүний анхны студийн цомог болох “rosie”-ийг албан ёсоор гарахаас өмнө гаргасан "APT" дуу нь 2024 оны аравдугаар сард гарсан даруйдаа дэлхий даяар хит болсон юм. Түүнчлэн Billboard Hot 100 жагсаалтад 45 долоо хоногийн туршид бичигдэж, уг жагсаалтад хамгийн удаан хугацаагаар багтсан K-pop дууны амжилтыг тогтоосон бөгөөд гуравдугаарт жагсаж байв. Харин Их Британийн Official Singles Chart Top 100 жагсаалтад хоёрдугаар байрт бичигдэж, нэг жил гаруйн хугацаанд жагсаалтад багтжээ.











