



















"Милан-Кортина 2026" өвлийн Олимпын наадмын тод дүр төрхийн нэгээр Нидерландын тэшүүрчин Ютта Лердам тодорсон билээ. Тэрээр зөвхөн мөсөн зам дээр хурд хүчээ гайхуулаад зогсохгүй, спортын маркетингийн түүхэнд бичигдэхүйц стратегийн өндөр ач холбогдолтой мөчийг бүтээжээ.
Ютта Лердам нь тэшүүрийн эмэгтэйчүүдийн 1000 метрийн зайд 1:12.31 секунд хурдалж, Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоосноор алтан медалийн эзэн боллоо. Мөн тэрээр 500 метрийн зайд мөнгөн медаль хүртэж, энэ удаагийн Олимпоос хос медальтай буцсан билээ.

Ялалтын дараах сэтгэл хөдлөлийн торгон мөчид Ютта өөрийн оранж-цэнхэр өнгийн өмсгөлийнхөө цахилгааныг доошлуулсан нь түүний өмссөн цагаан өнгийн "Nike" брэндийн спорт цээживчийг дэлхий нийтэд харуулсан юм. Энэхүү дүр зураг агшин зуурт сошиал ертөнцөд жинхэнэ утгаараа тэсрэлт болж, маркетингийн мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж, сошил ертөнцөд 298 сая дагагчтай "Nike"-ийн албан ёсны Instagram хуудас уг зургийг нийтэлсэн нь брэндэд асар их үнэ цэнтэй сурталчилгаа болов.

"Энержи Ресурс" ХХК-ийн хамт олон жил бүрийн "Сар шинийн баяр"-аар орон нутгийн ахмад настнуудтайгаа уулзан мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлдэг байна.

Иргэд ипотекийн барьцаа хөрөнгөө бүртгүүлэх, чөлөөлүүлэхийн тулд улсын бүртгэлийн байгууллагад заавал биечлэн ирдэг зохицуулалтыг халж, зөвхөн банкны салбараар дамжуулан үйлчилгээг авах боломжийг хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд бүрдүүлэхээр зорин ажиллаж буйгаа талууд илэрхийллээ.
https://youtu.be/yYRCMbiEX-M?si=7OtRrhRlHK7o78Vg

Branthlete агентлагийг үүсгэн байгуулагч Фредерик де Лаат "AD" сонинд өгсөн ярилцлагадаа уг мөчийг 1 сая доллараас дээш үнэ цэнтэй байх магадлалтайг онцолжээ.
Ютта өөрөө Instagram-д 6.3 сая дагагчтай бөгөөд нэг спонсор пост тутмаас $50,000–$100,000 олдог байна.
Олон улсын Олимпийн хороо (IOC) түүний энэхүү үйлдлийг хянан хэлэлцээд, "ambush marketing" буюу далд сурталчилгааны дүрмийг зөрчсөн үйлдэл биш гэж үзжээ. Энэ нь спонсорын гэрээний хүрээнд зөвшөөрөгдөх хэмжээнд байсан тул тамирчинд ямар нэгэн шийтгэл ногдуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Ютта Лердам ийнхүү Олимпын тэнгэрт алтан медальтайгаа хамт өөрийн бизнесийн үнэ цэнийг дэлхий дахинд батлан харуулж чадлаа.

.webp&w=3840&q=75)

.webp&w=3840&q=75)






