



















"Scream" цувралын долоо дахь анги өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлхийн кино театруудаас 64.1 сая ам.доллар цуглуулснаар франчайзын түүхэнд дэлгэцнээ гарсан эхний өдрүүдэд хамгийн их орлого олсон анги болжээ.

Slasher төрлийн аймшгийн уг киноны эхний анги 30 жилийн өмнө гарснаас хойш долоодугаар анги нь ийнхүү Paramount компанид ихээхэн ашиг орлого авчирлаа. Саяхан тус компани нь "Warner Bros. Discovery"-г худалдан авсан юм.
Кино үзвэрийн улирал харьцангуй нам гүм байдлаар эхэлж буй энэ үед "Scream 7" кино нь оны хамгийн их орлоготой кино болж, Sony Pictures-ийн "Goat" хүүхэлдэйн киноны өмнөх амралтын өдрүүдээр тогтоосон дээд амжилтыг эвдсэн байна.

Нийт ажиллагсад, хамтрагчдадаа ойн өдрийн мэнд хүргэе!

Ухаа худаг салбарын номын сан маань 2010 онд 150 орчим номын фондтойгоор эхэлж байсан бол өнөөдөр 1400 гаруй номтой болжээ.
“Scream” цувралын долоо дахь анги 45 сая ам.долларын өртгөөр бүтжээ. Кино үзэгчдийн сонирхлыг татсан гол шалтгаан нь жүжигчин Нив Кэмпбелл буюу "Сидни Прескотт"-ын дүрээрээ дахин ирсэн явдал байлаа. Тэрбээр “Scream VI” кинонд тоглоогүй бөгөөд долоодугаар ангид оролцсоноор 7 сая ам.долларын хөлс авчээ. Мөн цувралд тоглож байсан ахмад жүжигчид болох Кортни Кокс, Дэвид Аркетт, Мэттью Лиллард нар долоодугаар ангид тоглосон байна.









