Италийн өвлийн олимпын үеэр дайнд амь үрэгдсэн тамирчдын зурагтай дуулга өмсөж оролцохоор санаархаад хасагдсан Украины скелетонч Владислав Гераскевич нутагтаа очсон даруйдаа ардын баатар болсон юм.

Хэдийгээр олимпоос медаль аваагүй ч тус улсын хөлбөмбөгийн "Шахтёр" багийн эзэн түүнд 200,000 ам.долларын урамшуулал өгөхөө амласан. Энэ нь олимпын алтан медальтны шагналтай дүйцэх мөнгөн дүн аж.
Өдгөө 27 настай украин эр уг шагналын мөнгийг дайнд үрэгдсэн тамирчдын ар гэрийнхэнд хандивлахаа мэдэгдсэн юм.
Тэгвэл өчигдөр В.Гераскевичийг Украин улсын ерөнхийлөгч Володимир Зелинский хүлээн авч уулзаж, түүний гаргасан үйлдлийг сайшааж "Эрх чөлөөний Одонгоор шагнасан бөгөөд тэрээр парламент буюу Дээд Радын индэрт үг хэлэхдээ Украины Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны тэргүүн асан, олимпын аварга Сергей Бубкагийн улсын баатар цолыг хураахыг шаарджээ.

🎓 Компанийн нийгмийн хариуцлагын бодлого, орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг “Цалинтай оюутан” хөтөлбөрийн энэ жилийн бүртгэл эхэллээ.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

2023 онд тус улсын хэвлэлээр алдарт тамирчин Сергей Бубкаг эзлэн түрэмгийлэгчтэй холбоотой гэх мэдээлэл цацагджээ.
Харин 1988 оны олимпын аварга, дэлхийд зургаа түрүүлсэн тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилт эзэмшиж байсан С.Бубка уг мэдээллийг үгүйсгэсэн юм.
В.Гераскевич олимпын үеэр дайнд амиа алдсан 24 тамирчны дурсгалыг хүндэтгэх зорилгоор тэдний зурагтай дуулга өмсөөд уралдах хүсэлтэй байв. Гэвч Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ноос энэ шийдвэрийг нь эсэргүүцсэн. Тэд дуулгаа солихыг шаардсан ч украин эр зөвшөөрөөгүй тул олимпоос хассан билээ.










