



















Кофений салбартаа дэлхийл тэргүүлэгч "Starbucks" компанийн гүйцэтгэх захирал Брайан Никол өнгөрсөн 4 сард нийт 94 сая ам.долларын цалин, урамшуулал авчээ. Уг урамшууллын 90 хувь нь гүйцэтгэлд суурилласан урамшуулал аж.
Брайн Никол өнгөрсөн оны есдүгээр сард "Starbucks" компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон юм. Түүний хөрөнгийн хэмжээ 112 сая ам.доллараар үнэлэгддэг бөгөөд Брайан АНУ-ын корпорациудын Гүйцэтгэх захирлууд дундаа хамгийн өндөр цалинтай гүйцэтгэх захирлуудын багц дотор ийнхүү орж ирсэн байна.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.

---
Тухайлбал "Жи Пи Морган Чэйз" банкны гүйцэтгэх захирал Жэйми Даймонд 30 сая ам.долларыг ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд тулгуурлан өнгөрсөн жил авчээ. Ажлын гүйцэтгэлд тулгуурласан урамшууллыг бэлэн мөнгө хэлбэрээр бус хувьцаа, опцион хэлбэрээр ч олгож болдог.









