Өчигдөр өндөрлөсөн олимпын биатлоны эрэгтэйчүүдийн 20 км зайд хүрэл медаль хүртсэн Норвегийн биатлонч Струла Холм Легрейд тэмцээний дараа орон нутгийн төв телевиз болох NRK-д өгсөн ярилцлагынхаа үеэр найз охиноо хуурснаа хүлээж, уучлалт гуйн нулимс дуслуулсан нь олны анхаарлыг татав.

Дөрвөн жилийн өмнө буухиа төрлөөр олимпын алтан медаль хүртэж байсан 28 настай норвеги эр "Зургаан сарын өмнө би амьдралынхаа хайрыг, энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй бүсгүйтэй учирсан. Харин гурван сарын өмнө түүнийгээ хуурч, маш том алдаа гаргасан.
Сүүлийн хэдэн өдөр спорт миний хувьд чухал зүйл биш байлаа. Олимпоос медаль хүртсэн энэ баярт мөчөө түүнтэйгээ хуваалцахыг хүсэж байна" гэж ярьжээ.

🏆Энэ удаагийн наадамд уул уурхайн салбарын 42 байгууллагын 1,800 гаруй уурхайчин оролцсон байна.

🎓 Компанийн нийгмийн хариуцлагын бодлого, орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг “Цалинтай оюутан” хөтөлбөрийн энэ жилийн бүртгэл эхэллээ.
Бээжингийн олимп алт болон дэлхийн 7 удаагийн аварга С.Легрейд үүнийхээ дараа Норвегийн "VG" сонинд өгсөн ярилцлагадаа "Энэ алдаагаа залруулах цор ганц боломж нь бүх үнэнийг ил гаргах гэж бодсон учраас олон нийтэд дэлгэлээ. Түүнийгээ одоо ч надад сэтгэлтэй хэвээр байгаа гэж найдаж байна.
Би хүмүүст сайн үлгэр дуурайлал үзүүлэхийг хүсэж байгаа ч алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөх ёстой" гэсэн юм.
Мэдээж олон хүн түүний гаргасан энэ үйлдлийг шүүмжилжээ. Тухайлбал Алдарт Йоханнес Бо “Ёстой гэнэтийн зүйл боллоо. Буруугаа хүлээж байгаа залууг бид харлаа. Харамсалтай нь буруугаа хүлээх цаг, байр, нөхцөл нь огт буруу байлаа. Гэнэт тэсэрсэн байх” гэжээ.
Харин Лагрейд “Энд хэлнэ гэдгээ өчигдөр шийдсэн байсан. Медаль авахаар миний үг илүү хүчтэй байх болно гэж бодоод медаль авахаар зүтгэлээ. Дэлхий дахин намайг буруу зүйл хийснийг мэдэж аваг. Намайг өршөөх шаардлагагүй. Гэхдээ намайг хайртай гэдгийг тэр мэдэж аваг” гэсэн юм.











