



















Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жил, Сүхбаатар аймгийн 83 жил “Цайртминерал” ХХК-ийн Төмөртийн овооны цайрын уулын баяжуулах үйлдвэр байгуулагдсаны 20 жилийн ойн баяр наадмын нээлтийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

Баяр наадмын нээлтийн урлаг соёлын арга хэмжээг "Талархья" нэрийн дор "Жаахан шарга" театрын ерөнхий найруулагч У.Эрдэнэбаяр найруулж, нийт уран бүтээлчид оролцлоо. 13 сумын үүх түүх онцлог тус бүрийг харуулахыг зорьжээ.
АЙМГИЙН БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНД 26 БАГИЙН 235 ХАРВААЧ ОРОЛЦОЖ БАЙНА
Сүхбаатар аймаг байгуулагдсаны 83 жилийн ой, “Цайртминерал” ХХК-н Төмөртийн-Овооны цайрын уулын баяжуулах үйлдвэр ашиглалтад орсоны 20 жилийн ойн наадмын Үндэсний шагайн харваа нийт 6 төрөлд 26 багийн 235 харваач оролцож байна.
✅ Сүхбаатар аймаг байгуулагдсаны 83 жилийн ой, “Цайртминерал” ХХК-н Төмөртийн-Овооны цайрын уулын баяжуулах үйлдвэр ашиглалтад орсоны 20 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ.
✅ Аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын харцага Пүрэвгарьд тэргүүтэй улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөх барилдаж байна.
АЙМГИЙН БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД 8 АЙМГИЙН 100 ГАРУЙ ХАРВААЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
✅ Сүхбаатар аймаг байгуулагдсаны 83 жилийн ой, “Цайртминерал” ХХК-н Төмөртийн-Овооны цайрын уулын баяжуулах үйлдвэр ашиглалтад орсоны 20 жилийн ойн баяр наадмын Үндэсний сурын харваанд насанд хүрэгчид болон өсвөрийн нийт 100 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж байна.
✅ Хэнтий, Дорнод, Говь-Алтай, Баян-Өлгий, Улаанбаатар зэрэг 8 аймгаас харваачид зорьж иржээ.
Сүхбаатар аймаг байгуулагдсаны 83 жил, Төмөртийн овооны УБҮ-ийн 20 жилийн ойн баяр наадмын СОЁОЛОН-гийн цуваа:
Нийт 55 хурдан соёолон уралдааны замд гарснаас
✅Түрүү магнай- Түмэнцогт сум Энхбаярын Ариунбаярын хар Уралдаанч Х.Батзориг
✅Аман хүзүү- Халзан сум Онгуугийн Дүүрэнбаярын халтар Уралдаанч Д.Намсрай
✅Айргийн 3- Мөнххаан сум Эрдэнэчулууны Ууганбаярын хонгор Уралдаанч Д.Доржсамбуу
✅Айргийн 4- Халзан сум ААУ Мөнхсүрэнгийн Баярсүрэнгийн хонгор Уралдаанч Х.Сүхгэрэл
✅Айргийн 5- Уулбаян сум Дуламсүрэнгийн Мөнхжаргалын хүрэн Уралдаанч Д.Цацралттөр
Эх сурвалж: Сүхбаатар Аймгийн Засаг Даргын Тамгын Газар



















