Татварын ерөнхий газраас “SouthGobi Sands”-ийн 2017-2020 оны хоорондох татварын аудитын үр дүнд өнгөрсөн онд үнэлгээ хийж, улмаар тус компанид ногдуулаад байсан татварын торгуулийг 75 сая гаруй ам.доллароос 80 сая ам.доллар болгон нэмэгдүүлээд байсан юм. Тэгвэл Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “SouthGobi Resources” компани Монголын Татварын Ерөнхий Газраас ногдуулсан 26.5 сая ам.долларын татварын торгуулийг давж заалдахгүй, хүлээн авахаар шийдвэрлэлээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
“SouthGobi Resources”-ийн охин компани болох “SouthGobi Sands”-д өмнө нь 80 сая ам.долларын торгууль ногдуулаад байсныг Татварын Ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс 26.5 сая ам.доллар болгож, бууруулахаар болжээ.
Татварын Ерөнхий Газраас тус компанийн 2017-2020 онд төлсөн АМНАТ, агаарын бохирдлын төлбөр зэрэгт үндэслэн торгууль ногдуулж байсан юм. Ийнхүү торгуулийг хүлээн зөвшөөрсөн нь 2024 оны санхүүгийн тайланд нь тусгагдана гэж “SouthGobi Resources” компани мэдээллээ.
Тухайн компанийн хувьд татварын албатай тохиролцоонд хүрч чадахгүй байх хүндрэл үүсвэл дампуурал зарлана гэж өмнө нь мэдэгдсэн юм.










