"Милан-Кортина 2026" Өвлийн олимпын XXV наадмын тэшүүрийн эмэгтэйчүүдийн 3000 метрийн уралдаанд дэлхийн аварга Италийн Франческа Лоллобрижида 3:54.28 амжилтаар Олимпын рекордыг шинэчлэн алтан медаль хүртлээ.

Ингэснээр олимпын наадмыг зохион байгуулагч Итали эх орондоо энэ олимпын алтан медалийг авчирсан Франческа нь 1991 оны хоёрдугаар сарын 7-нд төрсөн бөгөөд 35 насныхаа төрсөн өдрөөрөө Олимпын аварга болж байна.
Франческа нь одоогоос дөрвөн жилийн өмнө "Бээжин-2022" өвлийн олимпоос мөнгө, хүрэл медаль хүртэж байсан бол энэ удаа олимпын аварга болсон Италийн анхны эмэгтэй тэшүүрчин болж түүхэнд бичигдлээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Эмэгтэйчүүдийн 3000 метрийн зайд мөнгөн медалийг Норвегийн тэшүүрчин Р.Виклунд 3:56.55 амжилтаар, хүрэл медалийг Канадын В.Малтиас 3:56.93 амжилтаар тус тус хүртлээ.
Дашрамд сонирхуулахад Франческагийн эмээ нь та бидний сайн мэдэх Италийн алдарт жүжигчин Луижи Жина Лоллобрижида бол харин үеэл ах нь Италийн Хүнс, хөдөө аж ахуйн сайд Франческо Лоллобрижида ажээ.











