



















Монголын Үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргадаг болсноор үндэсний бөхийн өрсөлдөөн шинэ шатанд гарч, онооны өрсөлдөөн улам ширүүсэх болсон. Тус холбоо Devjee.mn сайтын албан ёсны мэдээлэлд тулгуурлан барилдааны амжилтыг оноожуулж, бөхчүүдийн чансааг шинэчлэн зарлалаа. Бөхчүүдийн чансаа нь тухайн барилдаанд хэд давснаас шууд хамаардаг.

Улс, аймгийн цолтой бөхийн барилдаанд түрүүлбэл 2000 оноо, үзүүрлэвэл 1500, их шөвөгт шалгарвал 1000, зургаа давбал 600 оноо гэх мэт шатлалтайгаар оноо олгодог.
Харин аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаанд түрүү 1000, үзүүр 600, зургаа давбал 500 оноо авах жишээтэй. Аймгийн начин, харцага цолтой бөхийн барилдаанд оролцсон тохиолдолд 40 оноо, найм давбал 750 оноо хүртэл авах боломжтой бол сумын цолтой бөхийн барилдаанд 4 даваанаас эхлэн 30 оноо авч, 10 давж түрүүлбэл 400 оноо хүртдэг. Энэ шатлал бүхий онооны систем нь бөхчүүдийн идэвх, амжилтыг бодитоор үнэлж, жилийн турш тогтмол барилдсан бөхчүүд чансаагаа ахиулах нөхцөлийг бүрдүүлж байна. Шинэчилсэн чансааг дараах нэр бүхий бөхчүүд өнгөлж байна.
https://ug-mn.sgp1.cdn.digitaloceanspaces.com/videos/2026/02/26/1000029146.mp4

"Энержи Ресурс" ХХК-ийн хамт олон жил бүрийн "Сар шинийн баяр"-аар орон нутгийн ахмад настнуудтайгаа уулзан мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлдэг байна.

Иргэд ипотекийн барьцаа хөрөнгөө бүртгүүлэх, чөлөөлүүлэхийн тулд улсын бүртгэлийн байгууллагад заавал биечлэн ирдэг зохицуулалтыг халж, зөвхөн банкны салбараар дамжуулан үйлчилгээг авах боломжийг хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд бүрдүүлэхээр зорин ажиллаж буйгаа талууд илэрхийллээ.
Э.Батмагнай – Улсын арслан
Н.Амгаланбаатар – Аймгийн хурц арслан
Ц.Бямба-Отгон – Улсын арслан
Б.Бат-Өлзий – Улсын заан
С.Сүхбат – Улсын заан
Д.Алтанцоож – Аймгийн хурц арслан
М.Баяржавхлан – Аймгийн арслан
О.Хангай – Улсын аварга
Б.Даваа-Очир – Улсын начин
Б.Зоригтбаатар – Улсын харцага
Эдгээр бөхчүүд тогтмол өндөр амжилт гаргаж, олон шатны барилдаанд амжилттай оролцсоноор чансааны дээд хэсэгт бичигдэж байна.

“Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаанд найм давж түрүүлсэн Улсын заан М.Лхагвагэрэл 1550 оноо нэмж, чансааны 23 дугаарт бичигдэж эхэллээ.
Чансааны шинэчлэл нь бөхчүүдийн идэвхийг нэмэгдүүлж, барилдаан бүрийн үнэ цэнийг өсгөж байна. Түрүү, үзүүр төдийгүй шөвгийн барилдаан бүр өндөр онооны ач холбогдолтой болсон нь бөхчүүдийг тогтмол амжилт гаргах шаардлагатай болгож байгаа юм. Үндэсний бөхийн чансаа ил тод, шатлалтай системээр шинэчлэгдэж, бөх сонирхогчдын анхаарлыг татсан өрсөлдөөн үргэлжилж байна.











.webp&w=3840&q=75)