Лхагва гарагт (2025.04.23 өдөр) унци алтны ханш түүхэн дээд үнэ 3500 ам.долларын ханшнаасаа буурлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын эсрэг өндөр тариф тогтоосон байр сууринаасаа ухрах мэдэгдэл хийсэн нь унци алтны ханш буурахад хүчтэй нөлөөлсөн. Түүнчлэн Холбооны Нөөцийн Банкны Ерөнхийлөгч Жером Пауэллийг огцруулах төлөвлөгөөгөө эргэн харах болсон нь хөрөнгө оруулагчдыг АНУ-ын эдийн засагт итгэх итгэлийг сэргээж байр сууриа өөрчлөхөд хүргэсэн байна.
Урд шөнө АНУ-ын зүүн эргийн цагаар 10:05 (Улаанбаатарын цагаар 22:05)-т спот унци алтн ханш 3.2%-иар буурч, унц нь $3,273.69 болсон бол 6-р сард дуусах алтны фьючерс гэрээ 4%-иар буурч, $3,283.40 болсон.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Харин өнгөрсөн мягмар гарагт спот унци алт $3,500.33/унц дээд цэгт хүрсэн юм. БНХАУ-тай хийж буй худалдааны дайны талаар Ерөнхийлөгч Доналд Трампын “Цагаан Ордон”-д байр сууриа эрс өөрчилсөн мэдэгдэл хийсэн нь хөрөнгө оруулагчдыг ч эрсдэлтэй (Хувьцааны зах зээл) зах зээл рүү хошуурахад хүргэсэн юм.
Ерөнхийлөгч Доналд Трамп “БНХАУ-тай хийх гэрээ хэлэлцээр “Маш хурдан” хийгдэж магадгүй гэж үзэж байгаагаа илэрхийлснээс гадна, илүү эв зүйг эрхэмлэсэн байр суурьтай байгаагаа харуулж “Бид хүнд хэцүү тоглоом тоглохгүй” гэж мэдэгдсэн. Ийнхүү 24 цаг хүрэхгүй хугацаанд олон улсын эдийн засаг таамаглахын аргагүй хурдацтайгаар өөрчлөгдөж байна.
УНЦИ АЛТНЫ ХАНШНЫ ХӨДӨЛГӨӨН










