
Ухаа худаг салбарын номын сан маань 2010 онд 150 орчим номын фондтойгоор эхэлж байсан бол өнөөдөр 1400 гаруй номтой болжээ.
Бид ажиллагсдынхаа амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгын хүрээнд улирал тутам номын фондоо нэмэгдүүлж ирсэн. Дэлхийн сонгодог зохиол, гадаад хэл, хувь хүний хөгжил, философи, уул уурхай, эрүүл мэнд зэрэг олон чиглэлээр уурхайчид маань оюунаа тэтгэх орчин энд бий.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Уншсан номноосоо авсан шинэ санаа, сэтгэгдлээ бусадтайгаа хуваалцаж, энэхүү challenge-д нэгдээрэй!
#УншдагУурхайчин #ОюунаасОлборлоё #ухаахудаг











