
Омахагийн зөнч хэмээн нэрлэгддэг Аугаа хөрөнгө оруулагч Уоррен Баффетт Билл Гейтс болон талийгаач бэлгийн гэмт хэрэгтэн Жеффри Эпштейн нарын холбоотой талаар шинэ илчлэлтүүд гарсны дараа Гейтсийн санд (Gates Foundation) жил бүр хандивладаг байсан хандиваа зогсоолоо. Ийнхүү хорь гаруй жил үргэлжилсэн буяны хамтын ажиллагаандаа Уоррен Баффет цэг тавьсан байна.
Мягмар гарагт буюу өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ 95 настай Уоррен Баффетт "Berkshire Hathaway" компанийн ойролцоогоор 6 тэрбум ам.долларын үнэ бүхий 12 сая ширхэг Class B хувьцааг охин Сюзи, хөвгүүд болох Ховард, Питер нарын удирддаг гэр бүлийн дөрвөн санд жил бүрийн уламжлалт хандив болгон шилжүүлж байгаагаа мэдэгдэв.
Тэрээр мэдэгдэлдээ Гейтсийн сангийн талаар огт дурдаагүй нь онцгой анхаарал татаж байгаа юм. Учир нь Уоррен Баффетт 2006 онд өөрийн Berkshire Hathaway компанийн хувьцаагаа насан туршдаа Гейтсийн санд тогтмол хандивлана гэж өөрийнх нь хэлснээр "Буцаан өөрчлөх боломжгүй амлалт" өгч байсан юм.
Түүнээс хойш Гейтсийн сан Уоррен Баффеттаас нийт 47 тэрбум ам.доллараас давсан үнэ бүхий Berkshire Hathaway-ийн хувьцааг хүлээн авчээ. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд Баффеттын хандив 4.5 тэрбум ам.доллароос давсан юм.
Баффетт мэдэгдэлдээ:
Мэдээж хүний нас хэзээ дуусахыг урьдчилан таамаглах боломжгүй. Гэхдээ миний мэдлийн үлдсэн бүх хувьцааг ямар ч тохиолдолд 2034 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө эдгээр дөрвөн санд бүрэн шилжүүлнэ.
гэжээ.
Уоррен Баффетийн мэдэгдэлтэй холбоотойгоор Гейтсийн сан ямар нэг тайлбар өгөх хүсэлтэд шууд хариулаагүй байна. Berkshire Hathaway компани ч мөн тайлбар өгөхөөс татгалзжээ.
Өмнө нь Уоррен Баффетт өөрийгөө нас барсны дараа үлдэх хөрөнгийнх нь 99.5 хувь орчим нь хүүхдүүдийнх нь удирдах буяны санд шилжинэ гэж мэдэгдэж байсан.
АНУ-ын Хууль зүйн яам энэ оны хоёрдугаар сард Эпштейнтэй холбоотой баримтуудыг нийтэлсний дараа Билл Гейтсийн нэр хүнд ихээхэн унасан юм.
Ил болсон материалд:
-Билл Гейтс Эпштейнтэй хамт авахуулсан гэрэл зургууд,
-Мөн царайг нь халхалсан хэд хэдэн эмэгтэйтэй хамт байгаа зураг,
-Эпштейн болон Гейтсийн сангийн ажилтнуудын хоорондын цахим шуудангууд багтсан.
-Мөн өнгөрсөн сард Билл Гейтс Конгресст мэдүүлэхдээ:
Өөрийгөө 2011 онд Эпштейнтэй танилцсан, тэр үед Эпштейн аль хэдийн насанд хүрээгүй хүүхдийг биеэ үнэлүүлэх зорилготой үйл ажиллагаандаа татан оролцуулсан хэрэгт буруугаа хүлээсэн байсан,
Мөн холбооны прокуроруудтай маргаантай ял завших хэлэлцээр байгуулснаас дөрвөн жилийн дараа байсан гэж тайлбарласан.
Түүний хэлж байгаа дараагийн хэд хэдэн уулзалт нь зөвхөн буяны ажлын талаар байсан ч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд 2014 оны эцэс гэхэд Эйпштэйнтэй холбоотой харилцаагаа бүрэн тасалсан гэж мэдүүлсэн юм.
Түүнчлэн Билл Гейтс Эпштейн өөрийнх нь гэр бүлийн үнэнч бус харилцааны талаар мэдсэн бөгөөд энэ мэдээллээрээ түүнийг дахин холбоо тогтоохыг шаардан шантаажлахыг оролдсон ч бүтэлгүй болсон гэж мэдүүлсэн.
Гэхдээ 70 настай Билл Гейтсийг ямар нэгэн гэмт хэрэгт буруутгаагүй байгаа.
Тэрээр:
Эпштейнтэй холбоотой байсандаа удаа дараа харамсаж байгаагаа илэрхийлсэн. Мөн Эпштейний хохирогчидтой цагийг хамт өнгөрөөж байгаагүй гэж мэдэгдсэн, "Эпштейний хууль бус үйлдлийг өөрийн нүдээр хэзээ ч хараагүй" гэж мэдүүлжээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
The Wall Street Journal сонин өнгөрсөн сард мэдээлэхдээ Баффетт Гейтсийн сан Эпштейнтэй ямар холбоотой байсан талаар WilmerHale хуулийн фирмийн хийж буй дотоод шалгалтын дүгнэлтийг хүлээж байгаад цаашид хандив өгөх эсэхээ шийдэхээр болсон гэж мэдээлсэн. WilmerHale энэ талаар мөн тайлбар өгөөгүй байна.
Уоррен Баффетт 2006 онд хөрөнгөө буяны ажилд зориулж эхэлснээс хойш Berkshire Hathaway дахь эзэмшлийнхээ тал илүү хувийг аль хэдийн хандивласан юм.
Сүүлийн хандивын өмнө тэр Berkshire Hathaway-ийн хувьцааны бараг 14 хувийг эзэмшиж байсан бөгөөд Forbes сэтгүүлийн үнэлгээгээр түүний хөрөнгө 147 тэрбум ам.доллар хүрчээ.
-9 сая Class B хувьцаа –Сюзан Томпсон Баффет санд
-1 сая хувьцаа – Ховард Ж.Баффет санд
-1 сая хувьцаа – Sherwood санд
-1 сая хувьцаа – NoVo санд
Уоррен Баффетт цаашид эдгээр сангуудад олгох хандив жил бүр нэмэгдэх бөгөөд ялангуяа Сюзан Томпсон Баффет санд очих хэмжээ арай хурдан өснө гэж мэдэгдэв.
Эдгээр сангуудын чиглэл
Сюзан Томпсон Баффет сан нь– нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмждэг.
Sherwood сан – Небраска мужийн ашгийн бус байгууллагууд болон бага насны хүүхдийн боловсролыг санхүүжүүлдэг.
Ховард Ж.Баффет Сан – дэлхийн өлсгөлөнтэй тэмцэх, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, мөргөлдөөнийг бууруулах чиглэлээр ажилладаг.
NoVo сан– нийгэмд гадуурхагдсан охид, эмэгтэйчүүд болон уугуул иргэдийг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг.

Уоррен Баффетт, Билл Гейтс хоёр олон жилийн турш ойр дотно найзууд байсан бөгөөд Небраска мужийн Омахад болдог Berkshire Hathaway-ийн хувьцаа эзэмшигчдийн жил бүрийн уулзалтад хамтдаа байнга оролцдог байв.
-2020 онд Билл Гейтс Berkshire Hathaway-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 16 жилийн дараа гарсан.
-2021 онд Баффетт Гейтсийн сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн албан тушаалаасаа огцорсон. Энэ нь Билл, Мелинда Френч Гейтс нар салж байгаагаа зарласны дараахан болсон үйл явдал юм.
-2024 онд Баффетт өөрийгөө нас барсны дараа Гейтсийн санд өгөх хандив бүрэн дуусна гэж мэдэгдэж байсан.
The New York Times сонинд мэдээлснээр Баффетт Гейтсийн сан хэт том бүтэцтэй болж, үр дүнтэй буяны ажил хийхийн тулд эрсдэл хүлээх сонирхол нь буурсан гэж санаа зовж эхэлжээ.
Мөн Баффетт энэ оны гуравдугаар сард CNBC-д өгсөн ярилцлагадаа:
АНУ-ын Хууль Зүйн Яам Жеффри Эпштейнтэй холбоотой файлуудыг нийтэлснээс хойш Билл Гейтстэй огт ярилцаагүй гэж хэлсэн байна.
Berkshire Hathaway нь ойролцоогоор 1.07 их наяд ам.долларын үнэлгээтэй конгломерат бөгөөд Geico даатгал, BNSF төмөр зам, Berkshire Hathaway Energy, Dairy Queen, Fruit of the Loom зэрэг олон арван бизнесээс гадна Apple, American Express, Alphabet (Google) зэрэг компанийн ихээхэн хэмжээний хувьцааг эзэмшдэг.
Жеффри Эпштейн 2019 оны наймдугаар сард Нью-Йорк дахь хорих ангид, бэлгийн мөлжлөгийн хэргээр баривчлагдсанаас хойш нэг сарын дараа нас барсан. Нью-Йорк хотын Шүүх эмнэлгийн байгууллага түүний үхлийг амиа хорлолт гэж дүгнэсэн юм. Гэхдээ түүнд итгэдэг хүн цөөхөн.










