Пүрэв гарагт валютын зах зээлд оролцогчдын гол анхаарал Евро дээр төвлөрөв. Европын Төв Банк (ECB) бодлогын хүүгээ зах зээлийн хүлээлтийн дагуу хэвээр хадгалж, цаашдын хүүгийн чиглэлийг урьдчилан тогтоохгүй гэдгээ мэдэгдсэний дараа Евро бага зэрэг сулрав.

Үүний зэрэгцээ Ойрх Дорнодын мөргөлдөөн өргөжин хурцадсанаар аюулгүй хөрөнгө рүү чиглэсэн эрэлт нэмэгдэж, ам.долларын ханш өсөлт үзүүллээ.
Европын Төв Банк: Нефть бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөө инфляцад хараахан илрээгүй байна гэж үзсэн аж.
Европын Төв Банк гурван үндсэн бодлогын хүүгээ өөрчлөлгүй үлдээв.
Үүнд:
Бодлогын хүү: 2.25%
Үндсэн дахин санхүүжилтийн хүү: 2.40%
Ахисан зээлийн (marginal lending facility) хүү: 2.65%
Энэ шийдвэр нь зах зээлийн хүлээлттэй нийцсэн.
Өмнөх зургаадугаар сарын хурлаас хойш Европын Төв Банк нефтийн үнэ буурч, инфляцын дарамт суларсан тул бодлогын хүүгээ өөрчлөх шаардлагагүй гэж үзсэн юм.
Гэвч энэ сард АНУ болон Ираны хоорондын зөрчил хурцдаж, нефтийн үнэ дахин өссөнөөр инфляцын төлөвт шинэ эрсдэл үүслээ
Европын Төв Банкны Удирдах зөвлөл мэдэгдэлдээ:
Эрчим хүчний үнийн төлөв маш тогтворгүй хэвээр байгаа ч одоогоор зургаадугаар сарын Евросистемийн шинжээчдийн төсөөлөлтэй ойролцоо түвшинд байна. Гэхдээ Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс өмнөх үеийн үнээс мэдэгдэхүйц өндөр байгаа. Эрчим хүчний үнийн шок инфляцад үзүүлэх бүрэн нөлөө одоогоор хараахан бүрэн илрээгүй.
гэж онцоллоо.
Мөн төв банк:
Мөнгөний бодлогыг эдийн засгийн шинэ мэдээлэлд тулгуурлан тодорхойлно.
Хурал бүрээр тусад нь үнэлж шийдвэрлэнэ.
Бодлогын хүүгийн чиглэлийг урьдчилан амлахгүй гэдгээ дахин батлав.
Одоо зах зээл Европын Төв Банкны Ерөнхийлөгч Кристин Лагардын хэвлэлийн бага хурлын тайлбарт анхаарлаа хандуулж байна.
Европын Төв Банкны шийдвэрийн дараа евро дахин сулрав.
EUR/USD ханш 0.3%-иар буурч, 1 евро = 1.1384 ам.доллар болсон.
Еврогоос бусад валютын хувьд ам.долларын ханш өсөлттэй байлаа. Дэлхийн гол валютуудтай харьцуулдаг ам.долларын индекс (DXY):

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
0.2%-иар өсөж
101.35 нэгжид хүрэв
АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж өндөр хэвээр байгаа нь ам.долларын эрэлтийг дэмжиж байна. Өнөөдөр валют болон түүхий эдийн зах зээлд гол нөлөөлөгч хүчин зүйл нь геополитикийн эрсдэл байсаар байгаа юм.
АНУ Иран улс руу цэргийн цохилт өгсөн тухай мэдээлэл болон Хути бүлэглэл худалдааны хөлөг онгоцнууд руу халдсаар байгаа нь газрын тосны зах зээлд хүчтэй нөлөө үзүүлсэн.
Үүний улмаас:
Brent баррель нефтийн үнэ 95 ам.доллараас дээш түвшинд хадгалагдаж байгаа.
Далайн тээврийн аюулгүй байдлын эрсдэл нэмэгдсэнээр нефтийн үнийн өсөлт дахин инфляцын эрсдэл болж, дэлхийн томоохон эдийн засгуудад зээлийн хүүг өсгөж байна.
Европын сувгийн нөгөө талд Английн фунт харьцангуй тогтвортой байлаа. Зургадугаар сарын инфляцын мэдээллээр:
Хэрэглээний үнийн өсөлт 2.6% болж саарсан байна.
Энэ нь Английн Төв Банк (BoE) бодлогын хүүг бууруулахаа яарахгүй, бодлогоо аажим явуулна гэсэн хүлээлтийг нэмэгдүүлэв.
Мөн Ерөнхий сайд Энди Бёрнхамын улс төрийн эхний алхам фунтыг дэмжиж байна.
Японы иен:
1 ам.доллар = 163.70 иен орчим арилжаалагдаж байна.
Иен олон арван жилийн хамгийн сул түвшинд ойр хэвээр байгаа ч шинжээчид Японы Төв Банкыг (BoJ) ирэх долоо хоногийн хурлаар мөнгөний бодлогоо илүү чангаруулах дохио өгч магадгүй гэсэн хүлээлт нэмэгдэж байна.
Энэ өдрийн валютын хөдөлгөөнийг гурван хүчин зүйл голлон тодорхойлов:
-Ойрх Дорнодын мөргөлдөөн → нефтийн үнэ өсөх → инфляцын эрсдэл нэмэгдүүллээ.
-АНУ-ын бондын өндөр өгөөж → долларын дэмжлээ.
-Төв банкуудын болгоомжтой байр суурь → валютын зах зээлд тодорхой бус байдал үргэлжлэх төлөвтэй байна.
Хэрэв газрын тосны үнэ 95–100 ам.доллар орчимд удаан хадгалагдвал Европын Төв Банкнаас гадна бусад төв банкууд хүү бууруулах төлөвлөгөөгөө удаашруулах магадлалтай. Энэ нь ойрын хугацаанд долларыг дэмжиж, евро болон иенийг дарамтад байлгах хүчин зүйл болж болзошгүй байгаа юм.








