“Netflix” компани “Warner Bros. Discovery”-гийн кино бизнес болон HBO Max стримингийн үйлчилгээг нь худалдаж авах хэлцлээс гарч байгаа тухай “The New York Times” сонинд тус компанийн гүйцэтгэх захирлууд болох Тед Сорандос, Грег Питерс нарын хамтарсан мэдэгдлийг эш татан мэдээлсэн байна.

Тэдний ярьснаар, "Warner Bros. Discovery" компани "Paramount"-аас ирүүлсэн хариу саналыг "Netflix"-тэй 2025 оны 12 дугаар сард байгуулсан гэрээнээс илүү ашигтай тохиролцоо болсон гэж үзжээ. Энэ хэлцлийн нөхцөлөөр "Netflix" компани нэгж хувьцаанд 27.75 доллар төлөх ёстой байсан бол компанийн өрийг оруулаад "Warner Bros. Discovery"-гийн нийт үнэ 82.7 тэрбум долларт хүрч байв.

🎓 Компанийн нийгмийн хариуцлагын бодлого, орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг “Цалинтай оюутан” хөтөлбөрийн энэ жилийн бүртгэл эхэллээ.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.
"Paramount" компани "Warner Bros. Discovery"-д шинэ хэлцэл санал болгож, нэгж хувьцаанд 31 ам.доллар төлөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн тухай хэвлэлүүд өмнө мэдээлсэн. Ийм сөргүүлөн тавьсан санал нь хэлцлийн нийт үнийг 111 тэрбум долларт хүргэнэ гэж "The New York Times" сонинд бичсэн байна. Үүнтэй холбоотойгоор "Paramount"-ын санал болгосон үнээс давсан үнийг санал болгохыг "Warner Bros. Discovery" компани "Netflix"-ээс хүссэн байна.
Харин "Netflix"-ийн гүйцэтгэх захирлууд мэдэгдэхдээ “хэлцэл одоо санхүүгийн хувьд сонирхол татахаа больсон” гэж онцолжээ. Хэрэв "Paramount" хэлцэл хийвэл тус компани "Netflix"-т 2.8 тэрбум ам.долларын нөхөн төлбөр төлөх бөгөөд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй нэгдэх тухай гэрээг цуцалсны төлөө уг төлбөрийг "Warner Bros. Discovery"-гаас гаргуулах ёстой.










