Өвлийн олимпын түүхэнд тодоос тодоор бичигдэх үйл явдал боллоо. Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн бөөн гараатай (сонгодог тэшилт) 50 км-ын "цанын марафон"-д Норвегийн гурван цаначин бусдаасаа замын дундаас эхлээд л тасарч, гурвуул толгой хэсэгт явсаар барианд орлоо. Йоханнес Хөсфлот Клэбо сүүлчийн тойргийн өгсүүр дээр шийдвэрлэх дайралтаа хийж, ганцаараа барианд тасарч орлоо. Тэрбээр 50 км-ыг замыг "зандан хүлгийнхээ" ачаар 2:06:44.8 хугацаанд туулж, энэ олимпоос зургаа дахь алтан медалиа зүүж хосгүй нэгэн амжилт тогтоолоо.

Клэбо "Пёнчан -2018" олимпоос гурав, "Бээжин-2022" олимпоос хоёр алтан медаль хүртэж байсан бол "Милан Кортина 2026" олимпод уралдсан зургаан зайдаа түрүүлж, Өвлийн олимпийн түүхэнд нэг олимпоос хамгийн олон алтан медаль зүүсэн тамирчин боллоо.

🎓 Компанийн нийгмийн хариуцлагын бодлого, орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг “Цалинтай оюутан” хөтөлбөрийн энэ жилийн бүртгэл эхэллээ.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.
Харин ганцаарчилсан (Клэбогийн хоёр алт нь багийн төрөлд) төрөлд нэг Өвлийн олимпоос хамгийн олон алтан медаль хүртсэн тамирчин нь "Лэйк Плэсид 1980" олимпийн тодотгол, таван алтан медаль хүртсэн АНУ-ын домогт тэшүүрчин Эрик Хайден юм.
Й.Х.Клэбогийн олимпын нийт алтан медалийн тоо 12 болж, бүх цаг үеийн Өвлийн болон Зуны олимпын түүхэнд зөвхөн "хүн загас" Майкл Фелпсийн (23 алттай) ард бичигдэх боллоо.

Гүйлтийн цаныг "утгагүй" болгож, олигтой өрсөлдөгчгүй гэсэн "шошго" зүүх нэгэн байх ч Клэбо бол яах аргагүй домог болж буйг баримт, факт нотолж байна даа.









