



















"Милан Кортина-2026" өвлийн олимпын наадын биатлоны эмэгтэйчүүдийн биатлоны 15 км төрөлд Францын Жюлиа Саймон түрүүлэн алтан медаль хүртсэн билээ. Тэрхүү уралдаанд 80-р байрт орсон түүний шигшээ багийн хамтрагч 29 настай Жюстин Бреза-Буше олон нийтийн сүлжээгээр нэгэн мэдэгдэл хийснээр жинхэнэ шуугиан тарьсан юм.

Учир нь Жюлиа Саймон өмнө нь Жюстин Бреза-Бушегийн кредит картын мэдээллийг ашиглан 2000 еврогоос дээш хэмжээний залилан удаа дараа хийсэн нь шүүхээр тогтоогдсон билээ. Түүний шүүх хурал өнгөрсөн оны аравдугаар сард Альбервиль хотод явагдаж Франц бүсгүй шүүхээс 15 мянган еврогийн мөнгөн торгууль 3 сарын тэнсэн харгалзах ял сонссон. Мөн тэрбээр өмнө нь 2021-2022 оны хооронд шигшээ багийн физик эмчилгээний мэргэжилтний картын мэдээллийг ашиглан гүйлгээ хийсэн нь мөн илэрч байв. Шүүх хурал дээр өөрийгөө "хувийн мэдээллээ хулгайд алдсан хохирогч" хэмээн үгүйсгэж байсан ч шалгалтын явцад гар утаснаас нь кредит картын зураг олдсны дараа арга буюу буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

“Сэлбэ 20 минутын хот” төслийн олон нийтийн бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилгыг энэ сарын 2-ны өдөр дахин зарлалаа. Энэхүү сонгон шалгаруулалтаар стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг дараах чиглэлүүдээр сонгон шалгаруулна. Үүнд,

Компанийн нэр:
Энэ дуулиан олонд ил болсны дараа цахим орчин Жюстин Бреза-Бушег дайрсан, доромжилсон ширүүн дайралтад өртөх болсноо өгүүлсэн юм. Францын цанын холбоо Жюстин Саймонд олимпод оролцох эрхийг хасах шийдвэр гаргах гэсэн боловч олимпын мөнгө, дэлхийн аваргын 10 алтан медальтай шилдэг тамирчнаа гэрт нь үлдээхгүйгээр шийдэж, шийтгэлээ зөөллөж 5-н сарын тэмцээнд оролцох эрхийг нь хассан аж. Ингэснээр тэрээр өвлийн олимпод оролцохоор болсон бөгөөд ганцаарчилсан төрөл болон холимог багийн 4*6 км буухиад уралдаж алтан медаль хүртэн Францын багийг ялалтанд хүргэсэн гол тамирчин нь болсон юм. Барианы шугам давахадаа тэрээр уруулаа чимээгүй бай гэсэн дохио мэт хуруугаараа дарсан нь олны анхаарлыг татсан ч энэ үйлдлийнхээ учрыг тайлбарлахаас татгалзсан байна.










