



















Та Уоррен Баффет эсвэл Жорж Сорос нарын нэрийг сонссон биз ээ. Тэд өөрсдийн мөнгийг тохирсон цагт нь зөв зүйлд хөрөнгө оруулж өөрсдийн хөрөнгийг бүтээцгээcэн. Гэвч 2007 онд хөрөнгө оруулалтын сангийн санхүүгийн ертөнц дахь “одууд”-ын аль нь ч биш 51 настай Нью-Йорк мужийн уугуул Квинс Жон Полсон тодорсон юм. Чухам түүний хөрөнгө оруулалтын “Paulson & Co” сан Америкийн нуранги болсон зах зээлээс 3.7 тэрбум ам.доллар олж, Жорж Соросыг “Quantum Endowment Fund” сантай нь, математикч асан Жеймс Симонсыг “Penaissanse Technologies Corp” сантай нь бараа сураггүй хаян тэргүүлжээ. Энэхүү нийтлэлийг 2009 онд бичигдсэн намтраас сонирхолтой байх болов уу хэмээн түүвэрлэсэн болно.

Энэ үл итгэм үр дүн нь Полсоныг 2002 оноос “Alpha” сэтгүүлээс тодруулж байгаа нэр хүндтэй хөрөнгө оруулагчдын рейтингийн 1-р байранд аваачиж тавив. Хэвлэлд Полсоны амжилт бол дэлхийн санхүүгийн шинэхэн түүхэнд хөрөнгө оруулагчдын мөнгө олох бишрэм амжилт гэж зүгээр нэг тэмдэглээгүй юм.
Полсоны амжилт түүний мэргэжил нэгтнийхний амжилттай харьцуулахад үнэхээр гайхмаар. “Alpha”-гийн үзүүлэлтээр дэлхийн хамгийн сайн 25 дундын сангууд жилд 892 сая ам.доллар олж байгаа нь “Paulson & Co” сангийнхаас даруй дөрөв дахин бага ажээ. Харин “алтан” тэрбум (1 тэрбум) ам.долларыг 2007 онд зөвхөн тавхан эрхлэгч олж амжсан юм. Полсон, Сорос, Симоноос гадна Филипп Фолкон, Кеннет Гриффин нар аж. Жон Полсон гэж хэн бэ? Өөрийн 3.7 тэрбумыг яаж олов? Эдгээр асуултуудад хариу олох гэж бид маш олон нийтлэл, өгүүллийг судалж, зарим илэрсэн нөхцөл байдлыг хараад үнэхээр цочирдсон.
Битүү морь
Ажил хэрэгч хэвлэлийнхэн санхүүгийн ертөнцийн шинэ одын талаар үнэхээр хомсхон юм мэдэгдэж байгааг хүлээн зөвшөөрдөг. Тэр Нью-Йоркийн их сургуулийн төгсөгч, Харвардад “Бизнес Удирдлагын Магистер” хамгаалж 1994 он хүртэл “Bear Stearns”, саяхнаас хоосорсон банкны нэгтгэн нийлүүлэх тасагт ажиллаж байв. Полсон 14 жилийн өмнө “Bear Stearns”-ыг орхиж өөрийн “Paulson & Co” компанийг байгуулжээ. Түүний сангийн эхлэлийн хөрөнгө ердөө л хоёр сая ам.доллар л байв.
Хэдэн жил компанийн ажил хэрэг дунд зэрэг явж байж 2002 онд сангийн хөрөнгө 500 сая ам.долларт хүрэв. 2006 оныг хүртэл цөөн хэдэн шинжээчдээс цааш бараг танигдаагүй байлаа. Түүний “Paulson & Co” сангийн албан ёсны цахим хуудас 2012 он болтол жижиг хуудсанд зурагдаж, цагаан цаасан дээр хараар бичсэн мэндчилгээтэй эхний хуудас нь долларын ногоон фонтой. Компани өөрийн танилцуулгатаа өөрийн тухай мэдээлэх шаардлагагүй гэж үзсэн мэт юу ч байдаггүй.
Битүүлэг хөрөнгө оруулагчид
Полсоны эрхэлдэг сангийн хөрөнгө 2007 онд огцом өсөв. Чухам тэр үед компанийн орон тоо 45 хүртэл тэлж өсөн, санд найдаж хадгалуулсан хөрөнгө мянга дахин дахин нэмэгдэж 28 тэрбум ам.доллар болов. Энэ их мөнгөний 95% нь нэрээ нууцалсан хөрөнгө оруулчид байв өөрөөр хэлбэл тэтгэвэрийн сан, даатгалын компани, банкуудын хөрөнгө оруулагчид юм.
Тэр яаж энэ амжилтанд хүрэв?
Полсоны товч намтар, түүний сангийн түүхэнд хариулт хүлээсэн асуулт олон бий. Жишээ нь Полсон “Bear Stearns” банкинд ажилд орохоосоо өмнө яаж яваад Уолл Стрийтийн домог болсон Леон Леви, Жон Нэш нартай хоршиж “Odyssey Partners” компанийг хамтран байгуулав. Хамгийн гол бөгөөд сонирхолтой асуудал бол 2007 оны 2-р сард чухам хэн гэгч нь “Paulson & Co” санд гүн итгэл үзүүлэн зах зээлийн эсрэг тоглох боломж олгон мөнгө өгөв. Юуны өмнө Полсон бусад бүх сангийн хөрөнгө оруулагчдыг толгой дараалан өөрийн ур ухаан, урсгал сөрөх чанараараа тойруулан хожжээ гэдгийг үгүйсгэж болохгүй ч нуран унаж байгаа Америкийн ипотекийн зах зээлд тэр өөрийн хүчээр, өрөвдмөөр хэдэн саяараа тус болсон нь юу л бол. Хямрал шар усны үер шиг оволзон, Америкийн ипотекийн зах зээлийн хөөсийг хагалахад, нилээд томоохон тоглогчид оролцсон байх нь ойлгомжтой. Харин тэдний нэрс өмнөх шигээ тодорхойгүй, учир битүүлэг хэвээр ажээ.

Оносон мэрэг
Полсоны бараг л хамгийн түрүүнд АНУ-ын ипотекийн суврагыг богино хугацаанд тас хийж унахыг өөрөөр хэлбэл нөгөө “агуу хямрал”-ыг урьдчилан хэлсэн хүн гэж үздэг. “Wall Street Journal” сэтгүүлийн нотлон хэлж байгаагаар байдал ийн өрнөжээ. Америкийн эдийн засаг ганхаж байгаа талаарх болгоомжлол манай ирээдүйн одын сэтгэлийг зовоож байж. Тэр тухайн үед янз бүрийн компаний богино хугацаат үнэт цаасыг борлуулж эхлээд байв. Эхний ээлжинд улс орны томоохон үйлдвэрлэгч болох автомашины үнэт цаасыг, үнэ унахаар нь эргүүлэн худалдаж авах горьдлоготой худалдаж байлаа. Гэвч зэх зээлийн үнэ өсч түүний “Paulson & Co” сан алдагдал хүлээжээ. Полсон компанийхаа шинжээчдийг цуглуулан аль салбарт хаана хагарах дөхсөн хөөс байгааг олох даалгавар өгчээ. Тийм хөөс хаа нэгтээ байгаа гэдэгт зуун хувь итгэлтэй байжээ. “Бид хагалж болохоор тийм хөөс хаана байна” гэж өөрийн шижээчдээсээ асуув. Хариуд нь тэр “Subprime morgages” (ипотекийн чанаргүй зээл) гэж нэгэн дуугаар хариулжээ.
Тэр үед дийлэнх шинэжээчдийн хувьд ипотекийн зах зээл нурна гэдэг инээдэмтэй санагдаж байсан биз. Хөрөнгө оруулалтын том том “Merril Lunch” болон “Citigroup” мэтийн компани, банкууд зөвхөн ипотекийн “CDO”-наас (ипотекийн янз бүрийн барьцаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас) асар их ашиг олж байлаа. Полсон тэр үеийн тухай “Эргэн тойрныхон бидэнд Америкт орон сууцны үнэ хэзээ ч унахгүй “CDO” хэзээ ч үнэ цэнээ алдахгүй гэж бидэнд ярьдаг байсан” гэж дурссан байдаг. Харин тэр зах зээл рүү ойрын зайнаас ажиглан хараад энэ асар том салбар үнэн хэрэгтээ хямрал нүүрлэхэд гайхах зүйлгүй болсон байв. Харин үнэлгээний агентлагууд ипотекийн үнэт цаасыг хэт үнэлэн, гавихгүй гавъяанаас нь нь өндөр рейтингт өргөдөг байжээ. Харин “Paulson & Co” компанийн шинжээчид хэдэн арван мянган ипотекийн гэрээний жинхэнэ үнийг мэдэхийн тулд чухамхүү улаан гараараа “бөөсийг нь түүж” байв. Өөрөөр хэлбэл байрны эзэд дэнчингийнхээ мөнгийг төлж чадах уу, үгүй юу гэдгийг олж мэдсэн хэрэг. Үр дүн нь зах зээлийн хувьд тайвшрах юмаар тааруухан харин компанийн хувьд горьдлого төрүүлэхээр байв.
Эхний амжилт
Анхны түгшүүрийн хонх 2006 оны 1-р сард жингэнэв. АНУ-ын ипотекийн томоохон компаниудын нэг “Ameriquest Mortgage Co” хэд хэдэн зээллэг баталсан дүрмийг зөрчин олгогдсон (энэ нь тэр компанид эвлэрлийн гэрээ байгуулахад 335 сая ам.долларын зардал гарсан) зээлээс болж дампуурах үүд хаалгаа нээжээ. Ипотекийн зах зээлд удалгүй хямрал болохыг урьдчилан мэдэрсэн Полсон 2006 оны 6-р сард “Paulson & Credit Opportunities” санг байгуулж “богино хугацаат” зах зээлд тоглохоор 150-хан сая ам.долларын хөрөнгөөр (өөрөөр хэлбэл зээлээр авсан эргэлтийн хөрөнгийг хожим нь маш хямд авах зорилгоор худалдах) ипотекийн үнэт цаасны эсрэг тоглож эхлэв. Түүний сангийн хамтран хөрөнгө оруулагчаар ихэвчлэн Европын санхүүгийн байгууллагууд байсан юм.
Полсон энэ удаа 2005 оныг бодвол автомашины концернуудын үнэт цаастай их болгоомжтой харьцдaг болжээ. Тэр одоо хэтэрхий эрт үнэ доошлуулан тоглохоос зайлсхийж, зах зээл дөнгөн данган дэнжигнэж хуруугаар хатгавал нурчих болсон агшинд бууддаг болов. Тэгсэн мөртлөө тоглоомын өмнөх буюу 2007 оны эхэн хүртэл Полсон хохирол амсаар л байлаа. Түүний бага ч гэсэн мөнгө олсон ганц хөзөр нь АВХ индексийн бууралтыг ашигласан тоглолт байв.
АВХ нь ипотекийн дэнчингийн үнийг илэрхийлж байдаг. 2006 оны эцсээр Paulson credit Opportunitres Fund эндээс 20% -ийн ашиг олжээ. Полсоны найз нөхөд нь түүнийг сонгож авсан арга стратегээсээ татгалзахыг ятгаж эхлэв. Харин тэр хариуд нь зөрүүд зан гэж эндүүрмээр шулуухнаар хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ гэж шал эсэргээр мэдэгдэв. Дараа нь тэр эхнэртээ амжилт бол цаг хугацааны л асуудал гэж хэлээд байнгын бухимдалтайгаа тэмцэхээр Нью-Йоркийн төв цэцэрлэгийн таван километрийн зам руу шогшсон гэдэг.
Сонирхолтой нь Полсоны ипотeкийн эсрэг санд мөнгө хийгчдийн дунд Жорж Соросын хамаатан Питер Сорос байсан юм. Түүний хэлснээр бол зах зээлийн байдал хэн нэгэн хохирол амссан ч хамаагүй дэлбэлэхгүй бол болохгүй болжээ. Энэ хэн нэгэн нь, мэдээж Полсон байсан юм. Полсоны болгоомжлол зөв байжээ, тэрээр урамшууллаа авсан. 2007 онд Америкийн ипотекийн зах дээр үнэхээр хямрал нүүрлэж орон сууцны үнэ огцом доошилж Полсоны тоглоомын “хачин” тактик Paulson&co санд амжилт авчирч, харин хөрөнгө оруулалтын том том банкууд (Полсоны ажиллаж асан “Bear Stearns” ч багтана) тэрбумаар алдагдал хүлээжээ.
Их тоглоомын эхлэл 2007 оны 2-р сарын 7-нд болов. АНУ-ын томоохон ипотекийн корпорацийн нэг “News Century Financial Corp” асар том алдагдлаа зарлав. АВХ индекс 2006 оны 6-р сард 100-тай тэнцүү байсан бол 60 муж хүртлээ унав. Харин Полсон зөвхөн 2-р сарын дүнгээр 60%-ийн ашиг олжээ. Индекс 20-ын унахад сангийн ашиг улам өсөв. Полсон энэ үед түүний тактикийг өөр хэн нэгэн ашиглачихвий гэж хачин их болгоомжилж байв. Тиймээс түүний хөрөнгө оруулагчдаас хэн нэг нь хэнтэй ч юм түүний стратегийн санаачлагын тухай ярилцах юм бол бахардатлаа уурладаг гэж ярилцдаг. Тэр байтугай тэр түүний электрон шуудан хүлээн авсан хөрөнгө оруулагч нь цааш нь дамжуулчих вий гэсэндээ тусгай программ ашигладаг байв.
Оны сүүл рүү дахин үнэлсэн ипотекийн үнэт цаасыг дулаалах компанийн дээд зэргийн доод үнээр худалдаж авсан ипотекийн хог дотроос бага ч болов үнэлэгдэх хөрөнгийг эрт олох зэргээс Paulson&co оны дүнгээр итгэмээргүй ашиг олжээ. Credit Opportunities 2-р оны эхэнд 130 сая доллараар эхэлж байсан бол 3,2 тэрбум доллар олж 350%-ийн ашиг олов. Харин Credit Opportunities 1-р бүгд 590% байна.
Полсон олсон мөнгөнийхөө хэсгийг ипотекийн дэнчингээ төлөх чадваргүй болсон зээлдэгчиддээ буяны өргөл болгон тараасан нь сонин. 12 сард тэр 15 саяыг “Хариуцлагатай зээлдэгчийн төв” санд шилжүүлжээ. Энэ сан нь барьцаалсан хөрөнгөө зольж авч чадахгүй эзэмших эрхээ халуулах болсон, орон сууцаа алдах болсон гэр бүлд тусладаг юм. Гэвч Полсон хэн нэгэн ипотекийн барьцаагаа төлөх чадваргүй болсон байвал худалдан авч ашиг олсоор, одооны өөрийн сууц, Нью-Йоркийн апартаментууд, Лонг-Алендийн Хэмптонсе дахь том байрыг тэр 15 жилийн өмнө ийм замаар олж авчээ.
Гэрэлт ирээдүй юу? Саявтар Paulson&Сo өөр нэг гэнэтийн алхам хийсэн. АНУ-ын Холбооны Нөөцийн Банкны дарга байсан дэлхийн санхүүгийн хүндтэй хүмүүсийн нэг 82 настай (Гуру) Алан Гринспеныг зөвлөхөөр авчээ. Гринспен яг 2006 оны сүүлчээр санхүүгийн хямралтай ноололдох ажлыг өөрийн залгамжлагч Бен Бернанкед даатган ажлаасаа гарсан байдаг. Магадгүй Полсон 2007 оны амжилтаа ноён Гринспений туслалцаатайгаар давтдаггүй юмаа гэхэд ойртон очих тооцоо хийсэн биз. Харин тэр үүнийг хэрэгжүүлж чадах болов уу эсвэл 2007 оны Paulson & Сo-н амжилт зөвхөн нэг удаагийнхаараа үлдэх юм болов уу?
Орчуулсан: Ж.БАДАРЧ










