



















"Evercore ISI"-ийн шинжээчид 2025 онд автомат тээврийн хэрэгсэл (AV) болон роботакси хөгжихийг хурдасгах хэд хэдэн гол хүчин зүйлсийг онцолж, энэ салбарын физик AI хувьсгал руу тэмүүлэх хандлагыг тодрууллаа. Өнгөрсөн долоо хоногт гаргасан тайланд тус фирм "Waymo" компани 2025 онд Сан Диего, Лас Вегас зэрэг 10 шинэ хотод туршилтын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхээр төлөвлөж буйг дурдсан байна. Мөн "Waymo" компани нь Uber компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, 3-р сард Остин хотод, 2-р улиралд Атланта хотод зөвхөн Uber апп-аар дамжуулан үйлчилгээгээ эхлүүлэхээр болжээ.
"Evercore" уг өргөжилт нь "Waymo"-гийн зах зээлд эзлэх байр суурийг мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Өөр нэгэн чухал үйл явдал нь Amazon-ын "Zoox" юм. "Evercore"-ийн тайланд дурдсанаар "Zoox" одоогоор Сан Франциско, Фостер Сити, Лас Вегаст туршилт хийж байгаа бөгөөд энэ онд Лас Вегас хотод эхлэн олон нийтэд зориулсан төлбөртэй роботакси үйлчилгээ нэвтрүүлэх төлөвтэй байгаа юм.
Үүний зэрэгцээ "Tesla" компани зургадугаар сард Остин хотод төлбөртэй роботакси үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Элон Маск 2025 оны сүүлээр Калифорни зэрэг бүс нутагт “хяналтгүй” бүрэн автомат жолоодлогыг танилцуулах амлалтаа дахин давтсан байна.
"Evercore ISI"мөн Калифорни дахь "Waymo"-гийн зах зээлийн хувь улам бүр нэмэгдэж байгааг онцолсон. Тус компани 2024 оны 12-р сард 541,000 аялал хийсэн нь 11-р сард бүртгэгдсэн 504,000 аяллаас өссөн үзүүлэлт юм.
"Waymo-гийн долоо хоногт хийсэн төлбөртэй аяллын тоо 2023 оны 10-р сард 150,000 байсан бол 2024 оны 2-р сард 200,000 давсан" гэж Evercore нэмж тэмдэглэжээ. Мөн Сан Франциско дахь Waymo-гийн үйлчилгээний хүлээлгийн хугацаа "Lyft" компаниас давсан нь тус компанийн үйлчилгээний үр ашиг нэмэгдэж буйг харуулж байна.
Эдгээр хөгжүүлэлтүүд нь 2025 онд AV болон роботакси үйлчилгээ өргөжиж, ялангуяа АНУ-ын Sun Belt бүсийн дунд зэргийн хотуудад зах зээлийн томоохон боломжууд нээгдэхийг илтгэж байгаа юм.









