Дэлхийн II дайны үед Япон улс ямар ч нөхцөлгүйгээр үг дуугүй бууж өгөхөө зарласны 81 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Кайрын тунхаглал, Потсдамын тунхаглал болон Япон улсын бууж өгөх баримт бичиг зэрэг олон улсын эрх зүйн ач холбогдол бүхий баримт бичгүүдээр Япон улс дараах үүргийг хүлээсэн.
-Хятадаас булаан эзэлсэн бүх нутаг дэвсгэрээ, үүнд Тайвань болон Пэнхүгийн арлуудыг буцаан өгөх;
-Цэргийн үзэл суртал, милитарист нөлөөг устгаж, зэвсэгт хүчнээ хураан буулгах;
-Потсдамын тунхаглалын нөхцөлийг хүлээн зөвшөөрч, үнэнчээр хэрэгжүүлэх;
-Энх тайвны замыг сонгож, хөрш орнууддаа дахин хэзээ ч заналхийлэхгүй байх.
-Дайны дараах Японы Үндсэн хуулийн 9 дүгээр зүйл, мөн түүнд тусгасан энх тайванч зарчмууд нь гаднын хүчээр тулгасан хүлээс биш, харин Япон улс өөрөө бий болгосон хамгаалалтын хязгаар байв.
Энэ нь дайны сүйрэл, гашуун сургамжаас урган гарсан бөгөөд милитаризм дахин сэргэхээс сэргийлэх ёс суртахууны амлалт байсан юм.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Япон бууж өгсөн өдрийн 81 жилийн ойгоор Японы Батлан хамгаалахын сайд Шинжиро Коизүми дайны үеийн 14 “А” зэрэглэлийн гэмт хэрэгтнийг тахин шүтдэг, Ази даяар Японы дайны үеийн милитаризмын бэлгэдэл хэмээн үздэг Ясукуни сүмд очжээ. Ерөнхий сайд Санаэ Такаичи мөн тус сүмд зан үйлийн өргөл өргөсөн байна.
Үүний зэрэгцээ Япон улс дайны дараах хязгаарлалтуудаа аажмаар сулруулж байна.
Батлан хамгаалахын зардал ДНБ-ий 2 хувьд хүрч, анх төлөвлөж байсан 2027 оноос өмнө энэ зорилтоо биелүүлсэн; “Сөрөг цохилт өгөх чадавх” гэж нэрлэгддэг алсын тусгалын пуужингуудыг байршуулж эхэлсэн;
Зэвсгийн экспортод тавьдаг хязгаарлалтыг сулруулсан; Японы “Цөмийн зэвсэггүй байх гурван зарчим” хүртэл дахин хэлэлцэгдэх асуудал болж байна.
Түүх өөрөө автоматаар давтагддаггүй. Гэвч түүхийн сургамжийг зориудаар мартаж эхэлбэл, өмнөх алдааг дахин давтах эрсдэл нэмэгддэг.










