АНУ-ын Төв банк болох Холбооны Нөөцийн Санг бараг 20 жилийн турш удирдсан, дэлхийн санхүүгийн зах зээлд асар их нөлөө үзүүлж байсан ч 2008 оны санхүүгийн хямралын дараа өв нь эргэн шүүмжлэгдсэн Алан Грийспан 100 насандаа таалал төгслөө.
Тэрээр 1987-2006 онд Холбооны Нөөцийн Сангийн даргаар ажилласан бөгөөд дайны дараах үеийн (Дэлхийн 2 дугаар дайн) хамгийн нөлөө бүхий эдийн засгийн зүтгэлтнүүдийн нэг байв.

Уоллстрийт, Конгресс, хэвлэл мэдээллийнхэн түүнийг бараг тахин шүтэх хэмжээнд хүрч байсан бөгөөд төв банкны дарга гэх мэт ихэвчлэн олны анхаарлаас ангид байдаг албан тушаалд ховорхон тохиох алдрыг эдэлжээ.
2000-аад оны дунд үе гэхэд түүнийг "Түүхэн дэх хамгийн агуу төв банкны ерөнхийлөгч" хэмээн өргөмжилж байсан юм.
Тухайн үеийн Бүгд Найрамдах намын сенатор, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан
Жон Маккайн:
Хэрэв Гринспэн ажил дээрээ нас барсан ч гэсэн түүнийг түшүүлээд ажлыг нь үргэлжлүүлэх хэрэгтэй.
хэмээн хэлж байжээ.
Гэвч 2006 онд албан тушаалаасаа бууснаас ердөө хоёр жилийн дараа АНУ түүхэндээ хамгийн том санхүүгийн хямралд орсон юм.

Үүний дараа түүний мөнгөний бодлого болон зохицуулалтын бодлого нь орчин үеийн хамгийн аюултай хөөсрөлт, сүйрлийг бий болгоход хувь нэмэр оруулсан гэсэн шүүмжлэл өрнөв.
Гринспэнийн анхны тогтмол ажил нь өсвөр насандаа жазз хөгжмийн хамтлагт хөгжимчин байснаар эхэлжээ. Дараа нь тэр Уоллстрийтэд эдийн засгийн зөвлөхөөр ажилласан.
Насан туршдаа Бүгд Найрамдах намын үзэл баримтлалд үнэнч байсан тэрээр хэд хэдэн Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх болж, эцэст нь дэлхийн хамгийн нөлөө бүхий төв банкны тэргүүн болсон юм.
Түүний ярьдаг маш ойлгомжгүй, бүрхэг хэллэгүүд болон хямралын үед гаргадаг шийдвэрүүд нь түүнийг Америкийн айл өрх бүрийн мэддэг хүн болгожээ.
Түүний 100 жилийн амьдрал нь эсрэг тэсрэг үзлээр дүүрэн байв.
Хүүхэд байхдаа тэр: Төмөр замын цагийн хуваарь цуглуулдаг, бейсболын статистик судалдаг, ганцаардмал, ном унших дуртай хүү байжээ. Гэвч хожим тэр тансаг автомашинд дурлах болсон.
1959 онд тэр хромоор бүрсэн Buick кабриолет машин унадаг байсан бөгөөд түүний намтрыг бичсэн Себястан Маалабу Гриспэнийг:
Хэтэрхий ганган, хөдөлгөөнт хөгжим тоглуулагч шиг машин"
хэмээн тодорхойлжээ.
Тэрээр алдарт сэтгүүлч Барбара Вольерстэй болзож байсан бөгөөд дараа нь сэтгүүлч Андриа Митчеллтэй гэрлэжээ.
Митчелл:
Тэр хоёр өөр намаас сонгогдсон Ерөнхийлөгчдийн үед Америкийн эдийн засгийг олон арван жил удирдсан агуу хүн байсан. Гэхдээ алдаагаа үргэлж шударгаар хүлээн зөвшөөрдөг байлаа.
хэмээн дурсан ярьжээ.
Залуудаа тэр алтны стандартыг дэмждэг байв. Тухайн үедээ төв банкууд мөнгө хэвлэх эрхтэй байгааг маш аюултай гэж үздэг байсан.

Гэвч өөрөө Холбооны Нөөцийн Сангийн дарга болсны дараа эсрэгээрээ төв банкны бүх хүчийг ашиглаж эхэлсэн.
2001 онд Боб Вуудборд түүнийг "Маэстро" гэж нэрлэсэн алдарт номоо бичжээ.
Тэрээр 1926 оны гуравдугаар сарын 6-нд Нью-Йорк-ийн Вашингтон Хайтст төржээ. Эцэг эх нь бага байхад нь салсан.
Ээж Роүз Гринспэн нь түүнийг маш их хайрлаж өсгөсөн бол хөрөнгийн брокер байсан эцэг Гербер Гринспэн нь хөндий хүйтэн харилцаатай байжээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Тэр эхэндээ хөгжимчин болохыг хүсч байв. Алдарт Жуляард сургуульд элссэн ч удалгүй орхижээ. Дараа нь жазз хамтлагт саксофон болон кларнет хөгжим тоглодог болов. Эцэст нь өөрийгөө мэргэжлийн хөгжимчин болох хэмжээний авьяастай биш гэж үзээд 1945 онд Нью-Йоркийн Их сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцаж эхэлсэн байна. 1948 онд төгсөөд The Conference Board-д эдийн засгийн шинжээчээр ажиллажээ. Дараа нь өөрийн зөвлөх компанийг байгуулж, Уоллстрйитэд нэр хүндтэй болсон юм.

1952 онд тэр анхны эхнэр Жоан Митчеллтэй гэрлэсэн ч удалгүй салжээ. Энэ үеэрээ тэр философич, зохиолч Айн Рэндтэй танилцсан байна.
Рэнд капитализм, хувь хүний эрх чөлөө, өөрийн ашиг сонирхлыг хамгаалах үзлийг тууштай дэмждэг байжээ.
Гринспэн түүний хамгийн ойрын хүрээлэлд багтаж, чөлөөт зах зээлийн үзэл санаанд нь гүн автсан юм.
Тэр дараах Ерөнхийлөгчдийн зөвлөхөөр ажиллажээ.
Ричар Никсон
Жералд Форд
Рональд Рейган
1987 онд Рональд Рейган түүнийг Холбооны Нөөцийн Сангийн даргаар томилсон байна.
Түүнийг томилогдсоноос ердөө хоёр сарын дараа буюу 1987 оны аравдугаар сард хөрөнгийн зах зээл нуран унав. Dow Jones Industrial Average нэг өдөрт 22 хувиар унажээ.
Үүнийг Хар даваа гараг (1987) гэж түүхэнд нэрлэдэг.
Гринспэн зах зээлд их хэмжээний хөрвөх чадвар нийлүүлж, хүүг бууруулсан бөгөөд системийг аварч чадсан юм.
1990-ээд оны сүүлээр Америкийн эдийн засаг маш хүчтэй өсөж эхэлжээ. Тэр технологийн хувьсгал бүтээмжийг нэмэгдүүлж байна гэж үзэж байв. Түүний таамаглал ихэнхдээ зөв байсан. 1995-2003 онд бүтээмжийн өсөлт бараг хоёр дахин өссөн байна.
1997-1998 оны Азийн санхүүгийн хямрал болон Long-Term Capital Management-ийн сүйрлийг даван туулахад түүний оролцоо их байжээ.
1999 онд Time сэтгүүл түүнийг: Роберт Рубин, Лаурен Саммерс нарын хамт "Дэлхийг аварсан хороо" гэж нэрлэн нүүр хуудсандаа гаргасан байдаг.
1996 онд тэр технологийн хувьцааны хэт өсөлтийг "irrational exuberance" буюу "иррациональ хөөрөл" хэмээн анхааруулж байжээ.
Гэсэн ч тэрээр үүнийг зогсоохын тулд бодлогын хүүг хангалттай өсгөөгүй юм.
Түүний философи нь:
Хөөсийг урьдчилан хагалах гэж оролдохоос илүү хагарсны дараа цэвэрлэх нь дээр гэсэн зарчим байв.
2008 оны санхүүгийн хямрал
2001 оны доткомын хөөс хагарсны дараа Холбооны Нөөцийн Санг бодлогын хүүгээ ердөө 1 хувь хүртэл бууруулсан.
Шүүмжлэгчдийн үзэж байгаагаар:
Хэт удаан хугацаанд бага түвшинд барьсан, үл хөдлөх хөрөнгийн хөөсийг дэвэргэхэд хүргэсэн, банкны зохицуулалтыг сул орхисон.
Түүний үед:
-ипотекийн эрсдэлтэй зээл,
-дериватив бүтээгдэхүүн,
Уоллстрийтийн эрсдэлтэй ажиллагаа хяналтаас гарч эхэлжээ. 2008 оны хямралын дараа тэр Конгресст өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрсөн нь
Би өөрийн философид томоохон алдаа байгааг олж харлаа.
гэж хэлсэн.
Мөн тэрээр:
Банкнууд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгаа өөрсдөө хамгаална гэж бодож байсанд бид бүгд цочирдсон.
хэмээн мэдэгдэж байв.
Алан Гринспэн Америкийн эдийн засгийг урт хугацаанд тогтвортой өсгөж чадсан удирдагч байсан. Гэвч чөлөөт зах зээлд хэт итгэсэн нь 2008 оны санхүүгийн сүйрлийн суурийг тавьсан гэх шүүмжлэл өнөөдөр ч үлдсэн хэвээр байна.










