Уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрөл өвлийн олимпын хамгийн их үзэгчтэй, хамгийн их сонирхол татдаг, тэр чинээгээрээ анхаарлын төвд байдаг. Энэ удаа ч үнэхээр сүүлчийн мөч хүртэл аварга болох хийгээд медалийн өнгө хэрхэн хувирахыг тааварлашгүй байлаа.

ОХУ-ын Аделия Петросян богино үзүүлбэрийн дараа тавд бичигдэж байсан тул медальд хүрэхийн тулд эрсдэлтэй алхам буюу ультра-си элемент гүйцэтгэх, эсвэл эрсдэлгүй харайлтуудаа хийгээд бусдын алдааг хүлээх гэсэн "ацан шалаанд" орсон. Түүний багийнхан "ва-банк" буюу өндөр эрсдэл хийгээд үзэхээр шийдэж. Аделия харамсалтай нь 4 тулуп дээр унаж, хоёр дахь оролдлогоо хийсэнгүй, мөн 3+3 каскадынхаа оронд 3+2 каскад гүйцэтгэлээ. Нийлбэр оноогоор зургадугаар байр эзлэв.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

Медалийн төлөөх өрсөлдөөн Японы гурав болон АНУ-ын Алиса Лью нарын хооронд өрнөлөө.
Богино үзүүлбэрийн дараа гуравт явсан Алиса Лью чөлөөт үзүүлбэрээ ультра-сигүй ч алдаагүй, цэвэр гүйцэтгэснээр алтан медаль зүүлээ. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд америк гулгагч 20 жилийн дараа ( 2006 онд Саша Коэн мөнгө) олимпийн медаль, 24 жилийн дараа ( 2002 онд Сара Хьюс олимпийн аварга болсон) олимпийн алтан медаль зүүлээ.

Мөнгөн медалийг Дэлхийн гурван алт, нэг мөнгө, Олимпийн 2 мөнгө, нэг хүрэл медальт Каори Сакамото, хүрэл медалийг 17 настай Ами Накаи нар хүртэв. Япон охид алдаагүй гулгасан бол медалийн өнгөө хувиргах, бүүр аварга болох ч боломж уг нь байлаа.











