Өнгөрсөн мягмар гарагт Ази тивийн арилжаагаар алтны үнэ өсөж, шинэ дээд төвшинд хүрлээ. АНУ, БНХАУ-ын худалдааны харилцаан дахь хурцадмал байдал болон Ерөнхийлөгч Доналд Трампын Холбооны Нөөцийн Банкны удирдлагад бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөтэй холбоотой эрсдэл нь алтны үнэ өсөхөд ихээхэн түлхэц болоод байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
4 дүгээр сарын 22-ны өдөр алтны спот 1.7 хувиар өсөж унци нь 3508.76 ам.долларт хүрсэн бол зургаадугаар сард нийлүүлэх фьючерс гэрээ 1.9 хувиар өсөж унци нь 3491.20 ам.долларт хүрлээ. Харин урд шөнө унци алтны ханш бага зэрэг буурч 3327.60 ам.долларт хүрсэн.
Даваа гарагт унци алт 3 хувиар өссөн бөгөөд сүүлийн 3 өдөр дараалан хүрсэн дээд төвшингөө ахин дахин эвдээд байна. Үүнд нь геополитикийн эрсдэл нэмэгдэж, төв банкнуудын алтны эрэлт нэмэгдсэнээс гадна инфляцийн өөрчлөлт гол нөлөө үзүүлж байгаа юм.










