



















Даваа гарагт ам.долларын ханш өсч, Канадын песо болон Мексикийн песогийн эсрэг олон жилийн доод түвшинд хүрсэн бол АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны дайн эхлүүлсний дараа Хятадын юанийн ханш оффшор худалдааны түүхэн дээд хэмжээндээ хүрсэн байна. Ам.долларын өсөлт өргөн хүрээтэй байсан бөгөөд еврогийн ханш сүүлийн хоёр жил гаруйн доод түвшинд хүрээд байгаа, Швейцарийн франк ихэвчлэн аюулгүй валют гэгдэж байсан ч тавдугаар сараас хойшхи хамгийн сул цэг рүүгээ унажээ. Өнгөрсөн сард Трамп амласан ёсоор АНУ Канад, Мексикийг 25 хувийн татвар, Хятадад 10 хувийн татвар ногдуулж, цагаачлал, хар тамхины наймааг таслан зогсоох шаардлагатай гэж үзэж байгаа юм. Тариф мягмар гарагийн өглөөний 12:01 цагт ET (Улаанбаатарын цагаар маргааш өглөөний 05:00 цагт хэрэгжиж эхэлсэн) цагт хэрэгжих ёстой.
АНУ-ын худалдааны гол хоёр түнш болох Канад, Мексик хоёр хариу арга хэмжээ авахаа тэр даруй амласан бөгөөд Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад Трампын татварыг эсэргүүцнэ гэж мэдэгдэв.
IG компанийн зах зээлийн шинжээч Тони Сайкамор хэлэхдээ "Зах зээлийг гайхшруулж байгаа зүйл бол Канад, Мексик хоёр тэр даруй хариу арга хэмжээ авсан бөгөөд Хятад, ЕХ зэрэг бусад улсууд тэдний удирдлагыг дагаж, дэлхийн худалдаа огцом буурч магадгүй юм" гэж хэлэв.
“Канад, Мексик, Хятадад хоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн АНУ-аас татвар ногдуулах хугацаа нь олон хүний таамаглаж байснаас хамаагүй хурдан байсан." гэж нэмж хэлсэн. Зарим хөрөнгө оруулагчид худалдааны тариф нь АНУ-ын инфляцийг өсгөнө гэж найдаж байгаа нь хүүгийн түвшин удаан хугацаанд өндөр хэвээр байж, долларыг дэмжих боломжтой гэсэн үзлийг сэргээж байна.
Харин төгрөгийн эсрэг ч мөн ам.доллар он гарснаас хойш 3449 төгрөгт хүрч 60 гаруй төгрөгөөр чангараад байгаа юм. Цаашид ч чангарна гэсэн хүлээлттэй байгааг валютын арилжаа эрхлэгчид мэдэгдээд байна. Хэрвээ Еврогийн эсрэг ам.доллар 0.95 гэсэн ханшин дээр ирвэл төгрөгийн ханш багадаа 3500 төгрөг рүү дөхөх нь нэгэнт тодорхой болох юм.









