



















S&P 500 уналтаа үргэлжлүүлж, Ерөнхийлөгч Доналд Трамп тарифын дарамтаа нэмэгдүүлэв.
S&P 500 индекс мягмар гарагт унаж, өмнөх өдрийн уналтаа үргэлжлүүллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канад, Мексик рүү тарифын дарамтаа нэмэгдүүлж, шинэ тарифууд хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хөрөнгийн зах зээлд савлагаа үүсэв.
Улаанбаатарын цагаар 22:00 цагийн байдлаар:
Dow Jones Industrial Average 627 нэгжээр буюу 1.5% унав
S&P 500 индекс 1.2%-иар буурсан
NASDAQ Composite 0.6%-иар доошлов
Трамп хариу тарифаар заналхийлэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канадын импортын бараанд ногдуулсан 25%-ийн тарифын хариуд Оттава хариу арга хэмжээ авах болсонтой холбогдуулан нэмэлт тариф тогтоохоо мэдэгдэв. “Канадын Ерөнхий сайд Жастин Трюдод тайлбарлаж өгнө үү! Хэрэв тэр АНУ-ын эсрэг хариу тариф тогтоовол бидний хариу тариф ижил хэмжээгээр нэмэгдэх болно!” хэмээн Трамп "Truth Social" сүлжээндээ нийтэлжээ.
Өмнө нь Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо АНУ-ын тарифын эсрэг 20 тэрбум ам.долларын үнэтэй АНУ-ын бараанд 25%-ийн татвар ногдуулахаа мэдэгдсэн.
Шинэ тарифууд:
АНУ Канад, Мексикийн бараанд 25%
АНУ Хятадын бараанд 10%
Хятад АНУ-аас импортолж буй тахиа, улаан буудай, эрдэнэ шиш, хөвөнд 15%-ийн тариф
Бусад АНУ-ын бүтээгдэхүүн (шош, сорго, гахайн мах, үхрийн мах, жимс, хүнсний ногоо, сүү, далайн гаралтай бүтээгдэхүүн) 10%-ийн тариф
Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум Мексик АНУ-ын тарифт хариу арга хэмжээ авахаа зарлаж, энэ амралтын өдрүүдэд хариу татвар тогтоохоо мэдэгдэв.
Citi банкны шинжээчид эдгээр тарифын эрсдэлийг бүрэн тооцоолоогүй байж магадгүй хэмээн анхааруулжээ. Тэд 2025 оны санхүүгийн таамаглалд тодорхойгүй байдал хэвээр байгааг онцолж байна.
Холбооны Нөөцийн Банк-ны Уильямс үг хэлнэ
Даваа гарагт гарсан мэдээллээр АНУ-ын Үйлдвэрлэлийн Институтийн шинэ захиалгын индекс агшилтад орж, эдийн засгийн өсөлтийн сулралтыг харуулжээ. Эдийн засгийн томоохон үзүүлэлт мягмар гарагт гарахгүй ч хөрөнгө оруулагчид Нью-Йоркийн Холбооны Нөөцийн банкны Ерөнхийлөгч Жон Уильямсын илтгэлийг анхааралтай ажиглах төлөвтэй байна.
Жижиглэнгийн худалдааны компаниудын тайлан
Target (NYSE: TGT) – 4%-иар унав. Тус компани АНУ-ын худалдааны бодлоготой холбоотой тодорхойгүй байдлыг онцолж, борлуулалтын төлөвтөө болгоомжтой хандаж байна.
Best Buy (NYSE: BBY) – 13%-иар унав. Хэдийгээр өндөр үнэтэй цахилгаан бараа, тоглоомын консолын борлуулалт сайжирсан ч хэрэглэгчид голчлон хямдрал ашигласнаас ашиг багасжээ.
Nordstrom (NYSE: JWN) – 0.2%-иар өсөв. Компани улирлын борлуулалтын таамгийг давж, Санхүүгийн Захирал Кэти Смит албан тушаалаасаа буух болсныг зарлав.
AutoZone (NYSE: AZO) – 1.1%-иар өсөв. Валютын ханшийн савлагаа, хэрэглэгчдийн хандлагын өөрчлөлтөөс шалтгаалан орлого нь таамагласан хэмжээнд хүрээгүй ч хувьцааны үнэ өссөн байна.









