



















Энэ долоо хоногийн худалдааны татварын мэдээ болон АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж буурсантай холбогдуулан ам.доллар залруулах горимд хэвээр байна. Өнөөдөр орой Улаанбаатарын цагаар 21:30-д гарах АНУ-ын "Ажилгүйдлийн мэдээ" уг залруулга цаашид хаашаа хөдлөх талаар тодорхой мэдээлэл өгөх юм.
АНУ-ын Ажилгүйдлийн мэдээг шинжээчид 4.1 хувьтай гарна хэмээн таамаглаж байгаа. Өнгөрсөн сард мөн 4.1 хувьтай гарч байсан. Ерөнийдөө АНУ-д ажилгүйдэл хамгийн доод төвшиндөө байгаа юм. Эдийн засагт Ажилгүйлийн хэмжээг 6.0 хувиас бага бол хэвийн гэж үздэг. Ерөнхийлөгч Доналд Трампийн шуугиулаад байгаа тарифын бодлого нь тус улсын эдийн засагт яаж нөлөөлөхийг хэлэхэд арай эрт байна. Ямартаа ч Мексик, Канад улсад тавих 25 хувийн татварыг 1 сараар хойшлуулсан. Доналд Трампын худалдааны татварыг ашиглан шатар нүүж буй бол энэ нь амжилт олох нь дамжиггүй. БНХАУ-аас гадна Европын Холбоотой байгуулсан гэрээгээ ч эргэн харах магадлалтай гэдгийг мэдэгдээд байгаа нь Европын Холбоог сандралд оруулаад байгаа.
Доналд Трампын тарифын бодлого яаж ч өөрчлөгдсөн бай EUR/USD 0.95 гэсэн цэгийг хүрэх гэж зүтгэх нь гарцаагүй. Баавгай зах зээлд орсон Еврогийн уналт 2025 оны эхний улирлыг дуустал нь үргэлжлэх болов уу гэсэн таамгийг шижээчид дэвшүүлээд байна.
Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгчийн тарифийн бодлогын шахалт эргүүлээд өөрт нь нөлөөлж магадгүй юм. Таван валютын дунджаар авдаг DXY (Долларын индекс) сүүлийн үеийн дээд үзүүлэлтээсээ ойролцоогоор 2%-иар буурч байгаа бөгөөд хөрөнгө оруулагчдын хувьд дахиад 1-2%-иар нэмж буурах шаардлагатай хэмээн үзэж байгаа юм.
АНУ-ын 10 жилийн бондын өгөөж 4.50%-иас доош буурсан нь бас чухал үзүүлэлт юм. Ингээд өнөө орой гарах АНУ-ын Ажилгүйдлийн мэдээг хүлээх л үлдлээ.









