



















АНУ-ын технологийн хувьцаанууд сэргэх оролдлого хийж байгаа ч "Nvidia"-ийн орлогын тайлан хөрөнгө оруулагчдын хүлээлтээс доогуур үнэлгээ авлаа. Зах зээлийн уур амьсгал өөрчлөгдөж, Ерөнхийлөгч Дональд Трамп Канад, Мексикт ногдуулах тарифаа үргэлжлүүлэхээ баталгаажуулсны дараа фьючерсүүд уналтад орлоо. Европын хувьцаанууд ч мөн тарифын дарамтад өртөж, тогтворгүй байдалд оржээ.
АНУ-ын технологийн хувьцаанууд
"Nvidia"-ийн орлогын тайлан хүлээлтээс давсан ч хувьцааны өсөлт ердөө 1%-д хүрсэн байна. Nasdaq-ийн фьючерс 0.8%, S&P 500 0.6%, Dow Jones 0.3% өссөн ч Трампын тарифын мэдэгдлийн дараа буурч эхэлжээ. "Broadcom" болон "Meta Platforms" компаниуд 2.3% болон 1.5%-иар өссөн байна. "Nvidia"-ийн сүүлийн улирлын борлуулалт 80%-иар өсөж, 39.3 тэрбум долларт хүрсэн бол 2025 оны эхний улирлын таамаглал 43 тэрбум доллар хүрнэ гэсэн төсөөлөл гарсан. Гэвч хөрөнгө оруулагчид энэ өсөлтийг төдийлөн өндөр үнэлсэнгүй.
Трампын тарифын бодлого зах зээлд дарамт учруулж байна
Доналд Трамп Канад, Мексикт ногдуулах тарифыг гуравдугаар сарын 4-нөөс хэрэгжүүлэхээ зарласнаар Dow Jones -0.1%, S&P 500 +0.2%, Nasdaq +0.4% болж буурлаа.
Европын зах зээлд Трамп Европын холбооны автомашины импортод 25% тариф ногдуулна гэж сүрдүүлсний дараа STOXX 600 индекс 0.4%-иар, автомашины салбар 2%-иар унав. Евро ч бага зэрэг сулрав. Трамп Европыг АНУ-д шударга бус хандаж байгаа гэж мэдэгдэж, Европын холбоог “АНУ-г бухимдуулах зорилготой бүтээгдсэн” гэжээ. Брюссель үүнд хариу өгөхөөр бэлдэж байна.
АНУ-ын эдийн засгийн төлөв
АНУ-ын эдийн засагт тогтворгүй байдал ажиглагдаж байна. Хэрэглэгчдийн итгэлийн индекс огцом буурч, худалдааны дайны эрсдэл нэмэгдэж байгаа нь зах зээлд сөргөөр нөлөөлж байна. PCE (Хувийн хэрэглээний зардлын индекс): 4-р улиралд 2.5%-иас 2.7% болж нэмэгдэв.
Ажилгүйдлийн тэтгэмжийн хүсэлт: 242,000 хүрч, 221,000 гэсэн таамаглалтай зөрөв.
ДНБ: 4-р улиралд 2.3%-иар өсөж, 3-р улирлын 3.1%-аас буурав.
Ази, Номхон далайн зах зээл
Япон, Австрали зах зээл бага зэргийн өсөлттэй (+0.3%) байгаа ч Өмнөд Солонгос (-0.7%), Тайвань (-1.7%) буурлаа. Хятадын зах зээл ч мөн суларсан байна. ДоналдТрамп Тайваньтай холбоотой асуултад хариулахаас зайлсхийснээр Азийн зах зээлд тодорхойгүй байдал үүсгэв.
Эдийн засгийн гол үзүүлэлтүүд
Ам.долларын индекс: $106.7
Алт: $2,888
Газрын тос (Brent): $72.73 / WTI: $69.13
АНУ-ын 10 жилийн бондын хүү: 4.29%
Bitcoin: $86,600
Компанийн гол мэдээ
Nvidia – Орлого нь өндөр гарсан ч Хятадын DeepSeek зэрэг өрсөлдөгчдөд санаа зовж байна.
Chevron – Трампын шийдвэрээр Венесуэл дахь лицензээ алдаж, АНУ-ын газрын тосны үнэ өсөв.
Amazon – Энэтхэгт $39 саяын торгууль хүлээж, AI-тай Alexa-г шинэчлэв.
Meta – “Meta for Education” боловсролын платформ нээлээ.
Tesla – Элон Маск ажлын байр цомхотгож, борлуулалт буурав.
Microsoft – АНУ-ын засгийн газарт AI чип экспортын хязгаарлалтыг сулруулах хүсэлт гаргав.
Salesforce – Ашиг нь 21%-иар өссөн ч орлогын таамаглал биелсэнгүй.
Өнөөдрийн чухал үйл явдлууд:
Герман улсын үйлдвэрлэгчийн үнийн индекс, Швейцарийн ДНБ, Евро бүсийн мөнгөний нийлүүлэлт (M3), АНУ-ын тэсвэртэй барааны захиалга, ДНБ, ажилгүйдлийн тэтгэмжийн хүсэлт, гэрээт үл хөдлөх хөрөнгийн борлуулалт.









