АНУ-ын Холбооны Нөөцийн Банкнаас (Federal Reserve) жил тутам хийдэг стресс тестийн (эрсдлийн үнэлгээ) үр дүн баасан гарагт нийтлэгдлээ. Энэхүү үнэлгээгээр тус улсын 22 томоохон банк эдийн засгийн гүн хямралыг даван туулж, хэрэглэгчдэд олгох зээлээ үргэлжлүүлэн олгох хангалттай хөрөнгөтэй байгааг харуулсан байна.
Стресс тест нь ажилгүйдэл өндөр, зах зээлийн савлагаа ихтэй хямралын нөхцөл байдлыг дүрсэлдэг бөгөөд ингэж таамагласан нөхцөлд эдгээр санхүүгийн байгууллагууд 550 тэрбум ам.доллараас давсан алдагдлыг шингээсэн ч хөрөнгөө өндөр түвшинд хадгалсан ажээ.


🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Тодруулбал, эдгээр томоохон банкуудын нийт хөрөнгө ердөө 1.8 хувиар буурсан байна. Гэсэн ч банкнуудын нийт хөрөнгийн хэмжээ зохицуулалтын шаардлагаас хоёр дахин илүү хэвээр үлджээ.
Үр дүнгээс харахад банкууд дунджаар нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө ба хөрөнгийн харьцаа 11.6 хувьтай байсан нь зохицуулалтын доод шаардлага болох 4.5 хувиас нэлээд давсан үзүүлэлт байв.
Холбооны Нөөцийн Банкны Хяналтын Дэд Дарга Мишель Бауман мэдэгдэлдээ “Томоохон банкууд хангалттай хөрөнгөтэй, хүнд нөхцөлд ч тэсвэртэй хэвээр байна” гэж онцолсон байна.
Энэхүү жил бүрийн үнэлгээ нь томоохон санхүүгийн байгууллагууд эдийн засгийн цочролыг даван туулж, хүнд хэцүү үед зээл олгох үндсэн үүргээ биелүүлж чадах эсэхийг баталгаажуулах зорилгоор хийдэг юм.










