



















Биткойн өнгөрсөн долоо хоногийн хоёрдугаар хагаст эрчимтэй өслөө. Учир нь Трамп 401(k) зэрэг хуримтлал, тэтгэврийн төлөвлөгөөнүүдийг криптовалют, хувийн хөрөнгө оруулалт зэрэг хувилбар хөрөнгөнд хөрөнгө оруулахыг зөвшөөрөх захирамжид гарын үсэг зурсан.
Энэхүү алхам нь криптовалютыг институцийн шинэ хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгох бөгөөд сүүлийн үед институцийн хөрөнгө оруулагчдын сонирхол криптовалютад хөрөнгө оруулах сонирхол ихээхэн нэмэгдэж буй үед тохиож байна.

АНУ-ын тэргүүлэх Биткойн ETF-үүд Ерөнхийлөгч Доналд Трампын захирамжийн дараах гурван өдөр дараалан их хэмжээний хөрөнгө татсан. Энэ нь Биткойны ханшийн хүчтэй өсөлттэй давхцаж таарчээ. Гэсэн ч ханшийн өсөлтийн ихэнх нь амралтын өдрүүдийн арилжааны бага идэвхтэй үед тохиосон тул одоогийн түвшнийг хадгалж чадах эсэх дээр эргэлзээ үүсч байна.
Трампын өнгөрсөн долоо хоногийн захирамж нь мөн түүний засаг захиргаанаас сүүлийн саруудад авч хэрэгжүүлсэн криптовалютын талд эерэг зохицуулалтын шийдвэрүүдийн цувралын дараа гарсан. Үүний хамгийн чухал нь тогтвортой койны (stablecoin) зохицуулалтын эрх зүйн хүрээ тогтоох хуулийг баталсан явдал байв.
Өнөөдөр Биткойн өсөж, өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр эхэлсэн хүчтэй сэргэлтээ үргэлжлүүлэв. Үүнд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тэтгэврийн сангуудыг криптовалютын салбарт хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн захирамж гаргасныг криптовалютын зах зээл урамтайгаар хүлээн авсан нь голлон нөлөөлөв.
Дэлхийн №2 криптовалют болох Этер ч мөн өсөж, өнгөрсөн долоо хоногт 4,000 ам.долларын босгыг давсныхаа дараа 2021 оны өсөлтийн үеийн дээд түвшинд ойртсоор байна.

Биткойн даваа гарагийн Улаанбаатарын цагаар 05:00 үед 3.4%-иар өсөж, 122,084.1 ам.долларт хүрэв. Энэ нь өнгөрсөн долдугаар сарын дунд үеийн 123,000 ам.доллараас давсан дээд амжилтад тун ойртож байгааг сануулж байна.









