



















"Zara" брэндийн эзэмшигч "Inditex" компани АНУ-ын зах зээлд борлуулалтын өсөлтөө үргэлжлүүлнэ гэж гүйцэтгэх захирал Оскар Гарсиа Масейрас лхагва гарагт мэдэгдлээ. АНУ-ын тарифууд болон бусад орнуудын хариу арга хэмжээ нь хэрэглэгчдийн эрэлтэд нөлөөлж байгаагийн дохио харагдаж байгаа хэдий ч тэрээр итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. "Inditex"компани эхний улирлын борлуулалт удааширсны дараа болсон жил тутмын хэвлэлийн бага хурлын үеэр Масейрас "Манайх бизнесийн загвараа зөв хэрэгжүүлснээр АНУ-ын зах зээлд өсөлтөө үргэлжлүүлж, маш эерэг үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэж хэлжээ.
Дэлхийн хамгийн том хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй бэлэн хувцасын компани болох "Inditex" компани АНУ-д тэлсэн ч одоогоор ердөө 97 Zara дэлгүүр, нэг "Massimo Dutti" (өндөр үнэтэй брэнд) дэлгүүртэй бөгөөд тус "Massimo Dutti" дэлгүүр 11-р сард Майамид нээгдсэн байна.
"Inditex" АНУ дахь борлуулалтынхаа тоог тусад нь мэдээлээгүй ч 2024 онд Америк тив нийт борлуулалтын 18.6%-ийг эзэлж, харин Испанид борлуулалтын эзлэх хувь 15.1% болж өссөн аж. Европын бусад орнуудын борлуулалт 50.6%-д хүрч өссөн нь хамгийн их хувийг эзэлж байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Масейрасын хэлснээр, "Inditex" бүтээгдэхүүнээ 50 орноос нийлүүлдэг бөгөөд шинэ тарифуудад дасан зохицоход бэлэн гэдгээ байгаа гэдгээ илэрхийлжээ. Тариф нэмэгдэх нь инфляцийг өдөөх эрсдэлтэй эсэх тухай асуултад тэрээр "Inditex үнийн түвшинг тогтвортой байлгах зорилготой" гэж хариулсан байна.
Гэсэн хэдий ч "Зара" брэнд АНУ-д өнгөрсөн нэг жилийн хугацаанд үнээ нэмсэн бөгөөд зах зээлийн судалгааны EDITED компанийн мэдээлснээр 2024 оны 3-р сарын 1-ний байдлаар АНУ-д "Zara"-гийн нэг даашинзны дундаж үнэ 86.44 ам.доллар болж, жилийн өмнөхөөс 22%-иар өссөн, мөн топын дундаж үнэ 63.60 ам.доллар болж, 8%-иар өсжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп олон улсаас орж ирэх бараанд тариф нэмэх болон нэмэхээр сүрдүүлсэн мэдэгдлүүд хийсээр байгаа нь бусад орнуудын хариу арга хэмжээг бий болгож, дэлхийн худалдаа, эдийн засгийн өсөлтөд санаа зовнил төрүүлж байна.
Масейрасын хэлснээр, өдөр тутам өөрчлөгдөж буй мэдээллүүд нь урт хугацааны төлөв гаргахад хүндрэл учруулж байгаа бөгөөд Трампын худалдаа, гадаад бодлогыг өөрчилж буй нөхцөл байдалд олон бизнесийн удирдагчид санаа зовниж буйг онцолсон юм.











