Өнгөрсөн ням гарагт АНУ, Иран улсын удирдагчид хоёр улсын хооронд болж буй дайныг дуусгах, АНУ-ын Иранд тавьсан далай дахь бүслэлтийг цуцлах, мөн дэлхийн эрчим хүчний худалдааны хамгийн чухал гарцуудын нэг болох "Хормузын хоолой"-г нээх зэрэг үндсэн тохиролцоонд хүрснээ мэдэгдлээ.
Энэхүү урьдчилсан гэрээ нь газрын тосны үнийг огцом бууруулсан ч Ираны цөмийн хөтөлбөрийн ирээдүйн асуудлыг дараагийн шатанд хэлэлцэхээр үлдээжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп (өнгөрсөн ням гарагт 80 нас хүрсэн) Вашингтоны цагаар ням гарагийн оройн 17:30 цагийн орчим өөрийн өөрийн нийгмийн сүлжээн дэхь хуудсандаа:
Исламын Бүгд Найрамдах Иран Улстай хийсэн хэлэлцээр одоо бүрэн дууслаа.
хэмээн бичжээ.

Түүний мэдэгдэл гарсны дараахан, зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн Пакистан улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф орон нутгийн цагаар өнөөдөр өглөө (даваа гарагт) гэрээ байгуулагдсаныг зарласан байна.
Ирэх баасан гарагт Швейцарь улсад энэхүү харилцан ойлголцлын санамж бичиг (MOU)-т албан ёсоор гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
Шехбаз Шарифын мэдээлснээр гэрээ нь:
Бүх фронтод явагдаж буй цэргийн ажиллагааг нэн даруй бөгөөд бүрмөсөн зогсоох.
Ливан улс дахь мөргөлдөөнийг ч хамруулах.
Хормузын хоолойг дахин нээх.
АНУ-ын Ираны эсрэг тэнгисийн бүслэлтийг цуцлах зэрэг заалтуудыг агуулж байгаа аж.
Ливаны асуудал нь хэлэлцээний хамгийн хүндрэлтэй хэсгүүдийн нэг байжээ. Учир нь Израйль болон Хезболла сүүлийн хэдэн долоо хоногт Трамп болон бусад улсын гал зогсоох уриалгыг үл харгалзан харилцан довтолгоогоо үргэлжлүүлсээр байсан юм.
Ираны Үндэсний Аюулгүй Байдлын Дээд Зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын газраас:
Даваа гарагийн шөнөөс эхлэн бүх фронт дахь дайн, цэргийн ажиллагаа бүрмөсөн дуусна.
гэж мэдэгджээ.
Харин энэхүү мэдэгдэлд Израилийн талаас шууд хариу өгөөгүй байна. Израиль өөрийгөө АНУ-Ираны хэлэлцээний тал биш гэж өмнө нь мэдэгдэж байсан юм.
Ерөнхийлөгч Дональд Трамп:
Дэлхийн газрын тос, шингэрүүлсэн хийн нийлүүлэлтийн чухал гарц болох Хормузын хоолой баасан гарагт дахин нээгдэнэ. Ираны боомтуудыг бүсэлсэн АНУ-ын ажиллагааг зогсоох тушаалыг өгсөн.
гэжээ.
Тэрээр:
Дэлхийн бүх усан онгоцууд хөдөлгөөнөө эхлүүл. Газрын тос дахин урсаг.
хэмээн бичжээ.
Энэхүү мэдэгдлийн дараа:
Brent төрлийн газрын тосны үнэ 4%-иар буурчээ.
АНУ-ын WTI газрын тос 4.6%-иар унасан байна.
АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Жое Байдены засаг захиргааны үед Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Maтью Миллер
Дональд Трамп дайн эхлэхээс өмнөх нөхцөл байдлыг сэргээхийн тулд Иранд томоохон буулт хийлээ. Ираны цөмийн хөтөлбөр хэзээ нэгэн цагт шийдэгдэх эсэх талаар ямар ч баталгаа алга. Гэхдээ Иран дэлхийн эдийн засгийг барьцаалж, АНУ-аас хариуд нь ямар нэг зүйл авч чаддаг гэдгээ харууллаа.

🏆Энэ удаагийн наадамд уул уурхайн салбарын 42 байгууллагын 1,800 гаруй уурхайчин оролцсон байна.
гэжээ.
Ираны Гадаад хэргийн дэд сайд Казем Харибабади
60 хоногийн гал зогсоох хугацаанд илүү өргөн хүрээтэй гэрээ байгуулахаар хэлэлцэнэ.
гэж мэдэгджээ.
Үүнд:
Ираны эсрэг хориг арга хэмжээг сулруулах
Цөмийн асуудлыг шийдвэрлэх
Баяжуулсан ураны хувь заяаг тодорхойлох
асуудлууд багтаж байна.
Ройтерс агентлагийн эх сурвалжуудын мэдээлснээр энэ нь дараагийн шатны хамгийн том маргаантай сэдэв байх аж.
2026 оны 2-р сарын 28-наас хойш
АНУ болон Израилийн хүчин Иранд цохилт өгсөн. Иран улс Израиль болон АНУ-ын цэргийн бааз байрладаг Персийн булангийн орнуудад хариу цохилт өгсөн.
Хормузын хоолойг бараг хааж, дэлхийн эрчим хүчний үнийг өсгөсөн.
АНУ Ираны боомтуудыг бүсэлжээ.
Энэ хугацаанд олон мянган хүн амь үрэгдсэн бөгөөд ихэнх нь Иран болон Ливанд байсан гэж мэдээлжээ.
Энэхүү дайн нь Трамп болон Бүгд найрамдах намын хувьд улс төрийн эрсдэл болж хувирсан байна. Олон нийтийн санал асуулгаар америкчууд:
-Шатахууны үнийн өсөлтөд бухимдаж байгаа,
-11-р сарын завсрын сонгуулийн өмнө эдийн засгийн дарамтыг хүчтэй мэдэрч байгаа.
Нөгөө талаас Трамп өөрийн намын хатуу байр суурьтай улстөрчдөд дарамтлуулж байгаа бөгөөд тэд Ираны цөмийн хөтөлбөрийг бүрэн устгахыг шаардаж байгаа юм.
Бүгд найрамдах намын сенатор Линдсей Грэхэм
Энэ бол чухал алхам. Гэхдээ Ираны цөмийн асуудлаарх дараагийн хэлэлцээг бид маш анхааралтай ажиглах болно.
гэж мэдэгджээ.
Тэрээр мөн:
АНУ-ын хуулийн дагуу Ирантай хийх аливаа цөмийн гэрээг Конгресст оруулж, санал хураалт явуулах ёстой.
гэж онцолсон байна.
Ням гарагт Израиль Ливанд шинэ цохилт өгсөн нь Иран болон Трампын шүүмжлэлийг дагуулсан байна.
Израилийн Ерөнхий сайд Беняамин Нетаньяху Ливан дахь цэргийн ажиллагаагаа хязгаарлах АНУ-ын шаардлагатай санал нийлэхгүй байгаа аж.
ДональдтТрамп ням гарагт түүнтэй утсаар ярьж, энхийн хэлэлцээрийн явцыг танилцуулжээ.
Тэрээр The New York Times-д өгсөн ярилцлагадаа:
Нетаньяху бол маш хэцүү хүн.
гэж хэлээд,
Би Израилийг цөмийн зэвсэгтэй Иранаас аварсан учраас тэр надад талархах ёстой.
хэмээн мэдэгджээ.
Гэрээ зарлагдахаас өмнө Ройтерс агентлагийн эх сурвалжууд дараах мэдээллийг өгч байв.
АНУ:
-Ираны царцаасан 25 тэрбум ам.долларын хөрөнгийг суллах
-Ираны өндөр түвшинд баяжуулсан ураны нөөцийг устгах
-Улсаас нь гаргах
Иран улс:
-Цөмийн бөмбөг бүтээх зорилгогүй гэдгээ дахин мэдэгдсэн
-Баяжуулсан ураныг улс дотроо шингэлэх хувилбарыг санал болгосон байна.
Энэхүү асуудал ойрын 60 хоногт үргэлжлэх хэлэлцээний хамгийн чухал сэдэв болох төлөвтэй байна.









