



















Бямба гарагт АНУ, Израиль улсууд Исламын Бүгд Найрамдах Иран Улсад агаараас цэргийн цохилт өгч, цохилт нь тус улсын удирдлагыг онилсон нь Ойрхи Дорнодыг шинэ зэвсэгт мөргөлдөөнд татан орууллаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ ажиллагаа нь АНУ-д учирч буй аюул заналыг эцэслэж, Ираны ард түмэн өөрсдийн удирдагчдыг түлхэн унагах боломж олгоно гэж мэдэгдсэн.
Эдгээр цохилт нь бүс нутгийн нефть олборлогч Персийн булан дахь Арабын орнуудыг түгшээж, хурцадмал байдал улам даамжрахвий гэсэн айдас нэмлээ. Үүний хариуд Тегеран Израилийн чиглэлд пуужин харваж эхэлсэн.
Пентагон “OPERATION EPIC FURY” (👉 “Домог мэт их хилэнт ажиллагаа” ҮГ.МН) хэмээн нэрлэсэн ажиллагааны эхний давалгаа голчлон Ираны өндөр албан тушаалтнуудыг онилсон гэж холбогдох эх сурвалж мэдээлэв.

Израилийн нэгэн албан тушаалтан Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменеи болон Ерөнхийлөгч Масуд Пезешкиан нарыг онилсон боловч үр дүн нь тодорхойгүй байна гэж мэдэгджээ. Өмнө нь Ройтерст өгсөн мэдээллээр Хаменеи Тегеранд байгаагүй бөгөөд аюулгүй байрлалд шилжсэн байж.

Ираны эрх баригчдад ойр эх сурвалжийн мэдээлснээр Хувьсгалт гвардийн хэд хэдэн ахлах командлагч болон улс төрийн өндөр албан тушаалтнууд амь үрэгдсэн байна. Гэвч Ройтерс энэ мэдээллийг бие даан баталгаажуулж чадаагүй байгаа аж.
Иран болон барууны орнуудын хооронд олон жил үргэлжилж буй цөмийн маргааныг дипломат замаар шийдэх найдвар улам бүдгэрлээ. Энэ долоо хоногт болсон АНУ-Ираны шууд бус хэлэлцээ ахиц дэвшил авчирсангүй.
Ираны Хувьсгалт гварди Израилийн эсрэг пуужин, дроноор хариу довтолгооны эхний давалгааг эхлүүлсэн гэж мэдэгдэв. Мөн бүс нутаг дахь АНУ-ын бүх цэргийн бааз, ашиг сонирхол Ираны цохилтын хараанд байгаа гэж тус улсын өндөр албан тушаалтан Ройтерст ярьжээ.
Хувьсгалт гварди “Дайсан ялагдах хүртэл” хариу цохилт үргэлжилнэ гэж мэдэгдсэн байна. Персийн булангийн бүс нутагт дэлбэрэлт сонсогдсоор байгаа аж.
АНУ-ын ойрын холбоотон, томоохон нефть үйлдвэрлэгч Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу-Дабид хүчтэй дэлбэрэлтүүд сонсогджээ. Мөн тус улсын бизнесийн төв Дубайд дэлбэрэлт болсон байна.
Нэгэн гэрчийн мэдэгдэж буйгаар Абу-Дабид дараалан таван хүчтэй дэлбэрэлт сонсогдож, цонх чичирхийлсэн гэж мэдээлсэн бол Аль Дафра, Батейн дүүргүүдэд ч мөн адил хүчтэй чимээ гарчээ.
Бахрейн улс АНУ-ын "Тавдугаар флот" пуужингийн халдлагад өртсөн гэж мэдэгдэв. Гэрчүүдийн бичлэгт далайн эргийн ойролцоо өтгөн саарал утаа суунаглаж, дохиоллын сиренүүд дуугарч буй нь харагджээ.
Катар улс өөрийг нь чиглэсэн бүх пуужинг устгасан бөгөөд хариу арга хэмжээ авах эрхтэй гэж мэдэгдэв.
Ираны Харк арал орчимд дэлбэрэлтүүд сонсогдсон байна. Иран түүхий нефтийнхээ 90 хувийг Харк арлаар дамжуулан, Ормузын хоолойгоор тээвэрлэдэг.

Тус хөтөлбөрийн оролцогчид 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-д зочилж, манай компанийн үйл ажиллагаа, орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоо, банк санхүүгийн зах зээл, нийгэм эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг болон сүүлийн жилүүдэд идэвхитэй хийгдэж буй тогтвортой хөгжлийн онцлох ажлуудтай танилцлаа.
https://ug-mn.sgp1.cdn.digitaloceanspaces.com/videos/2026/02/26/1000029146.mp4

"Энержи Ресурс" ХХК-ийн хамт олон жил бүрийн "Сар шинийн баяр"-аар орон нутгийн ахмад настнуудтайгаа уулзан мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлдэг байна.
Олон улсын агаарын тээврийн компаниуд Ойрхи Дорнод даяарх нислэгүүдээ цуцалжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп олон нийтийн сүлжээнд нийтэлсэн видео мэдэгдэлдээ 1979 онд Тегеран дахь АНУ-ын Элчин сайдын яамыг эзлэн, 52 америк иргэнийг 444 хоног барьцаалсан явдлыг дурдсан байна. Тэрээр мөн 1979 оны Исламын хувьсгалаас хойш АНУ Ираныг буруутгаж ирсэн олон халдлагыг иш татжээ.
Трамп иранчуудыг хоргодох байранд үлдэхийг уриалж, “Бөмбөгнүүд хаа сайгүй унана” гэж анхааруулсан байна. Мөн тэрээр
Бид дуусмагц та бүхэн засгийн газраа өөрсдөө гартаа ав. Энэ нь магадгүй үе дамжсан дарангуйллыг устгах цорын ганц боломж чинь байх болно
гэж хэлжээ.
АНУ-ын агаарын болон тэнгисийн ажиллагааны цар хүрээ одоогоор тодорхойгүй байна. АНУ-ын нэгэн албан тушаалтны хэлснээр кампанит ажиллагаа хэд хоног үргэлжлэх төлөвтэй аж.
Тегеранд амьдардаг 54 настай Мариам гэх гэрийн эзэгтэй “Бид дэглэм болон Израилийн хооронд хавчигдсан хохирогчид боллоо” хэмээн ярьж, гэр бүлийн хамт Ираны хойд хэсгийг зорьсон байна.
Хүмүүс банкнаас бэлэн мөнгө татах гэж яарч, шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсжээ. Мөн интернэт тасрах вий гэсэн болгоомжлол нэмэгдсэн байна.
Дональд Трамп Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэхийн тулд бүс нутагт АНУ-ын цэргийн хүчийг эрс нэмэгдүүлсэн. Тэрээр Иран алсын тусгалтай пуужин хөгжүүлж байгаа нь АНУ-д заналхийлж байна гэж мэдэгдсээр байгаа.
“Манай зорилго бол Америкийн ард түмнийг хамгаалж, Ираны дэглэмээс үүдэх ойрын аюулыг устгах явдал” гэж Трамп хэлсэн.
Израиль Ираны ард түмнийг “Дарангуйллын хүлээсээ тайлах”-ыг уриалж байгаа.
Израилийн Ерөнхий сайд Беняамин Нетаньяху АНУ-Израилийн хамтарсан довтолгоо нь
Ираны зоригт ард түмэнд хувь заяагаа гартаа авах нөхцөлийг бүрдүүлнэ
гэж мэдэгдэв.
Батлан хамгаалахын сайд Израиль Кац уг довтолгоо нь урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд Израильд учирч болзошгүй аюулыг зайлуулахад чиглэсэн гэжээ. Довтолгоо нь Лалын шашинтнуудын мацгийн ариун сар болох Рамадан сард болж байна.
Израилийн батлан хамгаалахын нэгэн албан тушаалтан энэхүү ажиллагааг Вашингтонтой олон сарын турш хамтран төлөвлөсөн бөгөөд эхлэх өдрийг хэдэн долоо хоногийн өмнө шийдсэн гэж мэдэгдэв.
Израилийн арми сургууль, ажлын байруудыг хааж (зайлшгүй салбараас бусад), агаарын орон зай дахь иргэний нислэгийг хаасан байна.
АНУ болон Иран хоёрдугаар сард цөмийн маргаанаа шийдэх зорилгоор хэлэлцээг сэргээсэн.








