2026 оны хөлбөмбөгийн ДАШТ:
Өнөөдөр Дэлхийн аваргаа хамгаалж буй Аргентины баг Атланта хотын Mercedes-Benz Stadium цэнгэлдэхэд болсон тун драматик тоглолтод Египтийг 3:2-ын харьцаагаар буулган авч, шөвгийн наймын эрхээ авлаа.
Тоглолтын эхэнд Египет илүүрхэж, Яссер Ибрахим 15 дахь минутад мөргөж гоолдсоноор тооны харьцааг нээв. Үүний дараа Аргентины ахлагч Лионел Месси торгуулийн цохилтоор тэнцүүлэх боломжтой байсан ч Египетийн хаалгач Мостафа Шобейр түүний цохилтыг амжилттай хаалаа.

Эхний үеийн төгсгөл хүртэл Месси алсын зайнаас чөлөөт цохилт гүйцэтгэн шон онож, мөн Хулиан Альварес гоол оруулсан мэт харагдсан ч хаалгач Шобейр дахин гайхалтай хаалт хийснээр Египет давуу байдлаа хадгалсан юм.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Хоёрдугаар үед Египет Мостафа Зико-гийн гоолоор тэргүүллээ 2:0 болгон холдуулав.
Гэвч Аргентин тоглолтын төгсгөлд гайхалтай эргэн ирэлт хийсэн юм. Эхлээд Кристиан Ромеро тооны зөрүүг багасгаж, удалгүй Лионел Месси тэнцээний гоолыг оруулснаар тоглолт 2:2 болж хайнцсан.
Шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Энцо Фернандес ялалтын гоолыг оруулж, Аргентин 3:2-оор хожсоноор шөвгийн наймд шалгарлаа.
Аргентин ийнхүү 1958, 1962 онд дараалан дэлхийн аварга болсон Бразилаас хойш ДАШТ-д аваргаа дараалан хамгаалсан анхны баг болох зорилгодоо нэг алхам ойртлоо.









