



















Баавгай-Баавгай стильтэй гэдэг бол уналтаас ашиг олох зорилготой байхыг хэлнэ. Үргэлж хаана уналт үүсэж болохыг хайж байдаг.
Бух-Өөдрөг үзэлтэй бух нь зах зээлд өсөлт бий болж байгааг илтгэнэ. Хаана өсөлт байж болохыг хайж байна.
Халим-Худалдан авах буюу зарах үйлдлээс нь шалтгаалж ханш өөрчлөгддөг аваргууд. Их хэмжээний мөнгө зах зээлд хөдөлгөөн үүсгэх бөгөөд халимыг дагалдагч олон тооны жижиг загаснууд үүсэх давалгаанаас нь хоолоо олж иддэг.
Гахай-Гахай стиль бол их хэмжээгээр байнга арилжаанд орохыг хэлнэ. Гахай стилийн нэг сул тал бол яг арилжаанаас хэзээ гарах нь үргэлж тодорхой байдаггүй бөгөөд үргэлж хэт холын зорилготой, хэт их цагийн хүрээнд, хэт томоор арилжаанд оролцохыг оролдож байдаг. Харамсалтай нь хамгийн ихээр нядлагдаж байдаг төрөл зүйл.
Аварга загас-Ердөө л зах зээлд орж ирээд мөнгө хийчихээд гараад явчихдаг. Элдэв шинжилгээ арга чарга хийж удаад байдаггүй. Хаанаас хэрхэн мөнгө хийж болох вэ гэдгийг сайн мэдэж зөв газарт зөв цаг дээр нь байж байдаг. Ашгаа аваад дараагийн боломжийг хайн одно.
Тахиа-Мөнгөө алдах вий гэж үргэлж санаа зовж суудаг учраас арилжааг сайн эхлүүлсэн ч муугаар төгсгөх хандлагатай. Айдас түүнийг ашгаас хол байлгадаг.
Туулай-Минутын лаа дунд дэвхэрч явах сонирхолтой. Өдрийн турш дэвхрэхээс ч буцахгүй. Туулай хэзээ ч захиалгыг хонуулна гэж байхгүй. Олвол олоод алдвал алдаад өдрийн ажлаа дуусгана.
Хонь-Энэ стилийн трейдэрүүд нэг л чигийг хатуу дагана. Мөн нэг сайн трейдэрийг дагаж мухар сохроор арилжаанд оролцохыг илүүд үзнэ. Тэд өөрийн арга барилаа хөгжүүлэх талаар ямар ч алхам хийхгүй
Чоно-Зах зээлийн эргэлтийн цэгийг барьж авах сонирхолтой. Их өсөлтийн дараа зарах, уналтын дараа худалдан авах арга хэрэглэнэ. Мөн магадлал шалгах маш дуртай. Үргэлж туршиж байдаг
Яст мэлхий-Тэд авах зарахдаа маш удаан. Тийм учраас том цагийн хүрээнд холын захиалга хийж ордог. Тэдний хувьд өдрийн үр дүн чухал биш.









