"АНУ-ын Холбооны Нөөцийн Банк инфляцын эрсдэл болон хөдөлмөрийн зах зээлийн хүчтэй үзүүлэлтүүдийн улмаас бодлогын хүүгээ бууруулах хугацааг хойшлуулж магадгүй" гэж Банк Оф Америка болон Голдман Сакс банкууд таамгаа шинэчилжээ.
Эрчим хүчний өндөр үнэ инфляцыг өсгөж, хөдөлмөрийн зах зээл хүчтэй хэвээр байгаа нь АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ бууруулах төлөвийг дахин хойшлуулахад хүргэж болзошгүй гэж Банк оф Америка болон Голдман Сакс банкны судалгаа харуулж байна.

Банк оф Америкагийн судлаачдын шинэчилсэн таамгаар, Холбооны Нөөцийн Банк (Fed) энэ оны үлдсэн хугацаанд бодлогын хүүгээ өөрчлөхгүй бөгөөд 2027 оны долоо болон есдүгээр сард тус бүр 25 суурь нэгжээр (basis point) хоёр удаа бууруулна гэж үзжээ.
Харин Голдман Сакс банкьп өмнө нь 2026 оны есдүгээр сард анхны бууралт хийнэ гэж үзэж байсан ч шинэ таамагтаа 2026 оны арванхоёрдугаар сар болон 2027 оны гуравдугаар сард хүү буурна гэж өөрчилсөн байна.
Дэлхийн томоохон брокерын компаниуд 2026 онд АНУ-ын бодлогын хүүгийн бууралтын талаарх төсөөллөө дахин тооцоолж эхэлсэн бөгөөд зарим нь тодорхой хэмжээний бууралт болно гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь огт бууралт болохгүй гэж таамаглаж байгаа аж. Үүнд Ойрх Дорнодын 10 долоо хоног үргэлжилсэн дайн нөлөөлж, газрын тос болон эрчим хүчний үнийг өсгөснөөр инфляцын дарамт нэмэгдсэн нь гол хүчин зүйл болжээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Баасан гарагт гарсан АНУ-ын хөдөлмөр эрхлэлтийн мэдээллээр дөрөвдүгээр сард ажлын байр хүлээлтээс давж өссөн бөгөөд ажилгүйдлийн түвшин 4.3%-д тогтвортой хадгалагдсан байна. Энэ нь ХНБ ойрын хугацаанд бодлогын хүүгээ хэвээр үлдээнэ гэсэн хүлээлтийг улам бататгажээ.
Голдман Сакс банкны шинжээчид тавдугаар сарын 8-нд гаргасан тайландаа:
Хэрэв хөдөлмөрийн зах зээл энэ онд хангалттай хэмжээнд сулрахгүй бол Нээлттэй Зах Зээлийн Хороо 2027 онд эцсээр ХНБ хоёр удаагийн бодлогын хүүг бууруулах болно.
гэж бичжээ.
ХНБ дөрөвдүгээр сарын 29-ний хурлаараа бодлогын хүүгээ хэвээр үлдээсэн бөгөөд санал хураалт 8–4 гэсэн харьцаатай болсон нь 1992 оноос хойших хамгийн их зөрүүтэй шийдвэрүүдийн нэг байв. АНУ-ын инфляц ХНБ-ны зорилтот 2%-иас нэлээд өндөр хэвээр байна.
Зах зээлийн арилжаачид энэ оны эцэс хүртэл бодлогын хүү 3.50%–3.75%-ийн түвшинд хадгалагдана гэж үзэж байна.
Банк Оф Америка-ийн шинжээчид мөн:
Ирээдүйн ХНБ-ны тэргүүнээх гэж яригдаж буй Варш хүүг бууруулахыг дэмжинэ гэж бид үзэж байгаа ч одоогийн эдийн засгийн мэдээллүүд ийм алхам хийх боломж олгохгүй байна.
гэжээ.
Гэхдээ тэд ирэх зуны дунд үеэс инфляц ХНБ-ны зорилтот түвшинд илүү ойртсоноор бодлогын хүү бууруулах боломж бүрдэнэ гэж үзсэн байна.










