
АНУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Фориан Балогунд оноосон улаан хуудсыг FIFA түр түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан нь хүчтэй шүүмжлэл дагууллаа.

Ялангуяа АНУ-ын шөвгийн 16-гийн өрсөлдөгч Бельги улс энэ шийдвэрийг эсэргүүцсэнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп FIFA-гийн Ерөнхийлөгч Жианни Инфантинотай ярилцсан гэсэн шуугиан нь хөлбөмбөгийн олон шинжээч уг шийдвэрийн шударга байдалд эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.
Балогун Бельгитэй хийх ДАШТ-ий шөвгийн 16-гийн тоглолтын өмнөх бэлтгэлдээ оролцож байна.
Гол баримтууд
Royal Belgian Football Association мэдэгдэл гаргаж, FIFA-гийн шийдвэрт “гайхширч байна” хэмээн онцолжээ. Холбооны мэдэгдэлд FIFA-гийн сахилгын дүрмийн дагуу улаан хуудас авсан тоглогч дараагийн тоглолтоо автоматаар өнжих ёстой бөгөөд энэ удаагийнхаас өмнөх дэлхийн аваргын бүх улаан хуудасны тохиолдолд ижил мөрдөгдөж ирсэн гэж тэмдэглэсэн байна.
Бельгийн хөлбөмбөгийн холбоо ДАШТ-д оролцож буй бүх багийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, мөн шударга өрсөлдөөний зарчмыг сахин хамгаалахын тулд боломжтой бүх арга хэмжээг судалж байна гэж мэдэгджээ.
Бельгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Руди гарсиа ням гарагийн хэвлэлийн бага хурлын үеэр бүр ч хурц байр суурь илэрхийлжээ.
Тэрээр:
Дөрөвдүгээр сарын 1 (Инээдмийн өдөр)-ний өдөр долдугаар сарын 5-нд бас болдог гэдгийг би мэддэггүй байж.
хэмээн ёжилсон байна.
Мөн тэрээр:
Даваа гарагийн орой бид талбайд гарахдаа зөвхөн Бельгийн шигшээ баг эсвэл үндэсний хөлбөмбөгийн холбоогоо хамгаалахын төлөө биш. Харин ёс зүй, шударга байдлаа хадгалсан хөлбөмбөгийг хамгаалахын төлөө тоглоно.
хэмээн онцлон мэдэгджээ
Тэрбээр шийдвэрийг тоглолтоос ердөө нэг хоногийн өмнө гаргасан нь багийг гайхшруулсан ч, “Тоглогчийн хувьд ч, багийн хувьд ч юу ч өөрчлөгдөхгүй. Бидний анхаарал зөвхөн талбай дээрх тоглолтдоо төвлөрсөн хэвээр байна” гэж мэдэгджээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Ням гарагт Английн шигшээ баг шөвгийн 16-гийн тоглолтод Мексикийг 3:2-оор хожиж, шөвгийн наймд шалгарсан бөгөөд дараагийн шатанд Норвегитэй тоглоно.
Харамсалтай нь Английн баг хамгаалагч Жаррелл Куанса-гүйгээр талбайд гарахаар болсон. Тэрбээр Мексикийн Хесус Гальярдо руу аюултай гулсаж довтолсны улмаас улаан хуудас авч, нэг тоглолтоор торгуулсан юм.
Тоглолтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр Английн шигшээ багийн дасгалжуулагч Томас Тухель FIFA Балогуны улаан хуудсыг хүчингүй болгосон шийдвэрийг шүүмжилж, энэ нь бусад багуудад төөрөгдөл үүсгэнэ гэж мэдэгдэв.
Тэрээр:
Энэ шийдвэрийг хэн хүчингүй болгож байгаа юм бэ? Хэзээ? Ямар үндэслэлээр? Цаашдаа энэ байдал хэр хол үргэлжлэх вэ? Миний хувьд үнэхээр хачирхалтай санагдаж байна.
гэж хэлжээ.
Нэгэн сэтгүүлч Английн баг Дональд Трампаас Куансагийн нэг тоглолтын торгуулийг хүчингүй болгоход оролцохыг хүсэх үү гэж асуухад, Тухель хошигнон:
Магадгүй, эхлэхэд муугүй санаа байна.
хэмээн хариулсан байна.
Англи–Мексикийн тоглолтын өмнөх BBC Sport>-ын нэвтрүүлэгт Английн шигшээ болон Manchester United-ын домогт тоглогч Вэйн Рууни Балогуны асуудлаарх шийдвэрийг:
Үнэхээр байж боломгүй, шившигтэй хэрэг. Жианни Инфантино үүнээсээ ичих ёстой. Энэ шийдвэр хөлбөмбөгийн шударга өрсөлдөөний зарчимд эргэлзээ төрүүлж байна.
гэж шүүмжилжээ.
Мөн Францын домогт хөлбөмбөгчин, Fox Sports-ын тайлбарлагч Тэйрри Анри энэхүү шийдвэр Бельгийн шигшээ багийн "Сэтгэл санаанд багагүй цохилт болсон байх" гэж үзсэн байна. Түүний хэлснээр, Бельгийн баг өрсөлдөгчөө Балогунгүйгээр тоглоно гэж тооцоолж тактик, бэлтгэлээ базаасан байсан ч шийдвэр гэнэт өөрчлөгдсөнөөр бүх төлөвлөгөөгөө шинэчлэх шаардлагатай болсон аж.
Хенри Балогун анхнаасаа улаан хуудас авах хэмжээний алдаа гаргаагүй гэж үзэж байгаа ч, FIFA ийм чухал асуудлаар эцсийн шийдвэрээ гаргахад хэтэрхий удаан хугацаа зарцуулсныг мөн шүүмжилжээ.









