Уоррен Баффетийн "Berkshire Hathaway" компанийн 2025 оны эхний улирлын үйл ажиллагааны ашиг 14%-аар буурч, 9.64 тэрбум ам.доллар болсныг улирлын тайландаа дурджээ. Өнгөрсөн жилийн мөн үед уг үзүүлэлт 11.22 тэрбум ам.доллар байсан. 2025 оны эхний улирал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ийнхүү буурсан нь даатгалын андеррайтингийн үйлчилгээний орлого огцом буурсантай холбоотой аж.
Даатгалын андеррайтингийн үйл ажиллагааны ашиг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 49%-иар буурч 1.34 тэрбум ам.доллар болсон бол даатгалын хөрөнгө оруулалтын орлого 11%-аар өсч 2.89 тэрбум ам.долларт хүрсэн байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Тус компанийн багцад багтдаг "BNSF" төмөр замын компани 1.21 тэрбум ам.долларын үйл ажиллагааны ашиг олж, 6.2%-ийн өсөлт үзүүлсэн бол "Berkshire Hathaway Energy"-ийн ашиг 53%-иар нэмэгдэж 1.10 тэрбум ам.долларт хүрчээ. Цэвэр ашиг нь 64%-аар буурч, 4.6 тэрбум ам.доллар болсон аж. Гэсэн ч компанийн даатгалын хөрөнгийн сан (insurance float) тогтвортой хэвээр байж, 173 тэрбум ам.доллартай байна.
2025 онд "Berkshire Hathaway" компани 3.18 тэрбум ам.долларын хувьцаа худалдаж авсан бол 4.68 тэрбум ам.долларын хувьцаа зарсан байна.
Орлого буурсан ч компанийн бэлэн мөнгөний хэмжээ шинэ дээд хэмжээнд хүрч, 347.7 тэрбум ам.доллар болж өсжээ.










