



















АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын "BlackRock" компанийн удирдсан Хонконгийн "CK Hutchison" группын 22.8 тэрбум долларын боомтын бизнесийн ихэнх хэсгийг худалдан авах гэрээг сайшаасан байна. Энэхүү гэрээ нь АНУ-ын консорциумд Панамын суваг орчмын чухал боомтуудыг хянах боломж олгох бөгөөд Трампын засаг захиргаа эдгээр боомтуудыг Хятадын эзэмшлээс хураах шаардлагатай хэмээн үзэж байсан юм. Гэвч энэ нь Панамын засаг захиргаатай хурцадмал харилцааг нэмэгдүүлж магадгүй.
"Манай засаг газар Панамын сувагийг дахин авах болно, бид аль хэдийн ажлаад эхэлсэн," гэж Доналд Трамп АНУ-ын Конгрессд мягмар гарагт хэлжээ. "Өнөөдөр томоохон Америк компани Панамын суваг орчимд байрлах боомтуудыг болон бусад холбогдох зүйлсийг худалдан авна" гэж зарлаласан.
Панамын Ерөнхийлөгч Хосе Раул Мулино Трампыг "Дахин худал хэлж байна" хэмээн X сүлжээнд бичиж, "Панамын суваг дахин авах үйл явц байхгүй... Суваг нь Панамынх бөгөөд үргэлж Панамынх хэвээр байна!" гэж бичсэн байна.
"BlackRock" компанийн удирдсан консорциум нь Панамын боомтын компаний 90%-ийг худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд энэ нь Панамын суваг орчим дахь Балбоа болон Кристобал боомтуудыг багтааж байгаа юм.
"CK Hutchison" нь Хонконгийн олон нийтэд бүртгэлтэй (хөрөнгийн биржид гарсан) компани бөгөөд Хятадын засгийн газартай санхүүгийн холбоогүй бөгөөд Панамд үйл ажиллагаа явуулдаг бусад боомтуудыг АНУ, Тайвань болон Сингапурын компаниуд удирддаг. Трамп өмнө нь Панамд Хятад болон Хонконгийн компанийн орших байдлыг шүүмжилж байсан бөгөөд Америкийн албан тушаалтнууд "CK Hutchison"-ийн боомтуудыг удирдах нь аюулгүй байдалд заналхийлж байгааг хэлж байжээ.
"Энэхүү гэрээний хүрээнд консорциум нь 43 боомт, 23 орон ашиглах эрхтэй 199 док (ачаа барааг ачих буулгах, засвар хийх талбай) -ийг эзэмших болно" гэж группийн мэдэгдэлд дурдсан байна. Гэрээний үнийн өндөр дүн нь "CK Hutchison"-ийн хувьцааны үнэлгээг 20%-иар өсгөсөн бөгөөд энэ нь Хонконгийн Hang Seng индекст 2.8%-ийн өсөлттэй харьцуулахад илүү өндөр өсөлттэй байсан юм.
Энэхүү худалдан авалт нь компанийн стратегийн томоохон өөрчлөлтөд хүргэнэ гэж JPMorgan мэдээлжээ.









