БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун БНХАУ-ын эрх мэдлийн дөрөв дэх өндөр албан тушаалтан Ван Хунинтай (Түүнийг өнөө цагийн хятадын үзэл санааны чиглүүлэгч гэдэг ҮГ.МН) нийслэл Пёньян хотноо уулзаж, хоёр улсын улс төр, эдийн засаг, стратегийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхээ илэрхийллээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн зургаадугаар сард Хойд Солонгост долоон жилийн дараа анх удаа хийсэн айлчлалын дараа Ван Хунин өндөр түвшний Хятадын төлөөлөгчдийг тэргүүлэн Пёньянд ажилчилж байна.
Энэхүү уулзалт нь Бээжин Хойд Солонгост үзүүлэх нөлөөгөө улам бэхжүүлэхийг эрмэлзэж буй, нөгөө талаас Пёньян ОХУ-тай цэрэг, стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй цаг үед тохиож байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Ван Хунин уулзалтын үеэр:
Нөхөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жөн Уны удирдаж буй Солонгосын социализмын үйл хэрэгт Хятадын үзүүлэх тууштай дэмжлэг хэзээ ч өөрчлөгдөхгүй.
хэмээн онцолжээ.
Ким Жөн Ун, Ван Хунин нар Ши Жиньпин–Ким Жөн Уны дээд хэмжээний уулзалтаар хүрсэн тохиролцоонуудыг бодитоор хэрэгжүүлэхээр санал нэгдсэн бөгөөд үүнд дипломат харилцаа, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, цэргийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх асуудал багтаж байна.

БНХАУ Хойд Солонгосын удирдлагыг тууштай дэмжсээр байх болно гэдгийг Ван Хунин дахин нотолж, Бээжин нь Пёньяны хамгийн том эдийн засгийн түнш хэвээр байгааг онцоллоо.









