



















БНХАУ-ын чипний үйлдвэрлэл, тэр дундаа дотоодын литографийн (хагас дамжуулагчийн хувьд нэн чухал) технологид ахиц дэвшил гарсан тухай мэдээлснээр Мягмар гарагт тус салбарын компаниудын хувьцааны үнэ огцом өслөө. Уг мэдээ гарснаар БНХАУ хагас дамжуулагч үйлдвэрлэлийн салбар АНУ-ын "чипний хориг арга хэмжээ"-нээс зайлсхийх боломжийг олгох юм. Тус улсын хамгийн том чип буюу хагас дамжуулагч үйлдвэрлэгч болох "Semiconductor Manufacturing International Corp" (HK:0981)-ийн нэгж хувьцааны ханш Хонг Конгийн бирж дээр 7.4%-иар өссөн бол Sunny Optical (OTC:SNPTF) Technology Group Co Ltd (HK:2382)-ийнх 5.4%-иар өссөн байна. Hua Hong Semiconductor Ltd (HK:1347) нэгж хувьцааны ханш 3.4%-иар нэмэгдсэн байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Шанхайн хөрөнгийн биржид бүртгэлтэй Will Semiconductor Co Ltd Shanghai (SS:603501) болон Shenzhen-д бүртгэлтэй NAURA Technology Group Co Ltd (SZ:002371) компанийн нэгж хувьцааны ханш 1.5%-2%-иар өссөн байна.
Цаашид хэн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн салбарт тэргүүлнэ. Тэр улс технологийн хувьд дэлхийд тэргүүлэх нь нэгэнт тодорхой болоод байгаа. Өндөр технологийг эзэмшсэн байдлаараа AI буюу хиймэл оюун ухааныг эзэмших болно. AI хэрэглээ ирэх жилүүдэд хэт өндөр өсөлт үзүүлэхээс буурна гэж үгүй. Тиймээс бид өндөр технологийн үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч компаниудын мэдээллийг байнга хүргэж байх болно.











