Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй БНХАУ-ын автомат жолоодлоготой уул уурхайн машин тоног төхөөрөмж үйлдвэрлэгч CiDi компани энэ жилээс эхлэн олон улсын зах зээл дэх (Монгол улс багтана . . .) үйл ажиллагаагаа эрчимтэй тэлэхээр төлөвлөж байна. Төлөвлөгөөнийхөө талаар тус компанийн гүйцэтгэх захирал Альберт Ху Ройтерс агентлагт ярьжээ.

Түүний хэлснээр, CiDi компани Австралид хагас автомат ажиллагаатай экскаваторуудыг нийлүүлээд эхэлсэн байна. Тус компани 2026 онд илүү өргөн хүрээний төслүүдийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа аж. Үүний зэрэгцээ Ойрхи Дорнод, Өмнөд Америк болон Европын орнуудад шинэ гэрээ байгуулахаар ажиллаж байгаагаа Альберт Ху мэдэгдсэн байна.
CiDi компани болон түүний өрсөлдөгч болох Фужянь мужид төвтэй EACON зэрэг компаниуд автомат жолоодоготой уул уурхайн өөрөө буулгагч болон бусад автомат машин техник нийлүүлэх өрсөлдөөнд хүчтэй орсон аж.
Эдгээр өндөр технологи нь хөдөлмөрийн зардал, түлшний хэрэглээг бууруулж, аюулгүй байдлыг мэдэгдэхүйц сайжруулдаг байна.
Альберт Ху:
Манай зарим автомат жолоодлоготой машинууд робот гар (robotic arm)-тай болсон. Түүнийг ачааны машин гэж хэлэх үү, эсвэл робот гэж хэлэх үү? Энэ хоёрын ялгаа улам бүдгэрч байна.
гэжээ.
CiDi компани зөвхөн автомат жолоодлоготой ачааны машинаар хязгаарлагдахгүй юм. Эрсдэл аюул өндөр, нарийвчлал шаардсан ажил хийдэг, тэсрэх бодис тээвэрлэгч робот, өрөмдлөгийн роботыг ч хөгжүүлж байгаа аж.
Альберт Хугийн үзэж буйгаар CiDi компанийн өсөлт БНХАУ-ын автомат жолоодлоготой уул уурхайн тоног төхөөрөмжийн салбарын дундаж өсөлтөөс давсан байнэ.
Тэрээр:
2027 онд гадаад зах зээлээс олох орлого нийт орлогын хоёр оронтой хувийг эзэлнэ гэж найдаж байна. Энэ нь хамгийн багадаа 10.0 хувиас дээш аж. Одоогоор энэ үзүүлэлт харьцангуй бага нэг оронтой хувьтай л байна.
CiDi компанийн бизнесийн онцлог нь өөрөө машин үйлдвэрлэдэггүй. Харин автомат жолоодлогын програм хангамж, мэдрэгч систем, удирдлагын технологио уул уурхайн компаниудад шууд нийлүүлж харин машин техникийг хамтрагч үйлдвэрлэгчдээр үйлдвэрлүүлдэг байна. Үүнийг Альберт Ху "asset-light" буюу хөрөнгө бага шаарддаг бизнесийн загвар гэж тодорхойлжээ.
2025 оны сүүлээр хөрөнгийн биржид IPO хийсэн CiDi компанийн орлого өнгөрсөн онд:
-884.8 сая юань (ойролцоогоор 130.6 сая ам.доллар) болж, өмнөх оноос хоёр дахин өссөн байна.
БНХАУ-ын дотоодын зах зээлд компанийн автомат техник ашиглалтад орсноос хойш орлого 374%-иар өссөн бол нийт салбарын өсөлт 73%-иар өссөн гэж Альберт Ху мэдээлжээ.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
Журонгийн шохойн чулууны уурхайд бүрэн автомат жолоодлого машины бүхэл бүтэн парк ажиллаж байна
Хятадын Жянсу мужийн Журонг хот дахь TCC Group Holdings компанийн шохойн чулууны ил уурхайд 12 ширхэг бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, автомат жолоодлоготой уул уурхайн өөрөө буулгагч машин хүний оролцоогүйгээр шохойн чулуу тээвэрлэн, шаардлагатай үедээ өөрсдөө цэнэглэгдэж, бутлах үйлдвэр рүү автоматаар тээвэрлэлт хийж байгаа юм.
CiDi компанийн мэдээлснээр энэ нь дэлхийн хамгийн анхны цахилгаан, бүрэн автомат жолоодлоготой уул уурхайн өөрөө буулгагч машинуудын парк аж.
Одоогийн байдлаар БНХАУ-ын уул уурхайн өөрөө буулгагч машинуудын ойролцоогоор 10% нь жолоочгүй бүрэн автомат болсон байна.
CiDi компанийн системтэй нийт 1'700 гаруй машин дэлхий даяар бүтээмж хийж байгаа бөгөөд тэдгээрийн ихэнх нь Хятадад байрладаг.
Эдгээр нь 30 гаруй уурхай болон карьер дээр ашиглагдаж байна.
Одоогийн системээр:
-Нэг оператор алсаас ойролцоогоор 100 машиныг зэрэг хянах боломжтой бөгөөд
-Цаашид энэ тоо улам нэмэгдэх боломжтой гэж компанийн зүгээс үзэж байна.
-Хамгийн том давуу тал нь олон зуун машиныг зэрэг удирдах систем юм.
Альберт Хугийн хэлснээр:
500 хүртэлх автомат жолоодлоготой машиныг нэгэн зэрэг ажиллуулдаг томоохон нүүрсний уурхайд тэдгээрийн хөдөлгөөнийг мөргөлдөхгүйгээр оновчтой зохицуулах нь өндөр технологийн хамгийн том сорилт. Энэ нь CiDi компанийн хамгийн хүчтэй өрсөлдөх давуу тал юм.
гэсэн байна.
Мөн тэрээр:
Энэ бол уул уурхайн салбар дахь хамгийн өндөр технологийн босго юм.
гэжээ.
CiDi компани тэсэлгээ болон өрөмдлөгийн роботууд хөгжүүлж байгаа аж.
Альберт Ху ингэж тайлбарлав.
Бид хэдхэн килограмм TNT-ийн тухай яриагүй. Уулын хажуу руу бүтэн ачааны машин дүүрэн тэсрэх бодис цэнэглэх ажиллагааг ярьж байна.
гэж онцолсон.
Төлөвлөгөөний дагуу тэсрэх бодис ачигч робот машинууд 2026 оны III улиралд ашиглалтад орно. Харин өрөмдлөгийн роботуудыг 2027 оны эхээр ажиллуулж эхлүүлэхээр төлөвлөжээ.
Энэ 2026 оны тавдугаар сард Шаньси мужийн нүүрсний уурхайд хий дэлбэрсний улмаас 82 уурхайчин амь үрэгдсэн. Уг ослын дараа уул уурхайн аюулгүй байдалд тавих хяналт эрс чангараад байгаа.
CiDi компани одоогоор Их Британийн уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч MMD Group компанитай хамтран борлуулалт хийж байна. Цаашид бусад олон улсын үйлдвэрлэгчид болон БНХАУ-ын уул уурхайн компаниудтай түншлэл байгуулж, дэлхийн зах зээл дэх үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхээр ажиллаж байгаа юм.








