БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2026 оны Дэлхийн хиймэл оюуны бага хурал ба Дэлхийн хиймэл оюуны засаглалын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгэндээ хиймэл оюуны (AI) хөгжил, засаглалын талаар дараах дөрвөн гол байр суурийг илэрхийллээ.

Нэгдүгээрт, нээлттэй байдал, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмыг баримталж, инновацид тулгуурласан хөгжлийг дэмжих. Ши Жиньпин хиймэл оюуны технологийн шинэчлэл, үйлдвэрлэлийн хөгжил болон бодит хэрэглээг хурдасгахын тулд нээлттэй эх (open-source), нээлттэй хамтын ажиллагаа, хамтран ажиллах, мэдлэгийн нөөцөө хуваалцах зарчмыг дэмжих нь чухал болохыг онцоллоо.
Хоёрдугаарт, эрсдэлийн талаарх сэрэмжийг нэмэгдүүлж, хиймэл оюуныг аюулгүй, хүний хяналтад байлгах. Тэрээр хиймэл оюун үргэлж хүний хяналтад байх ёстойг онцолж, AI-ийн салбарт үндэсний аюулгүй байдлын ойлголтыг хэт өргөжүүлэх, эсвэл нэг улсын аюулгүй байдлыг бусдынхаас дээгүүр тавих оролдлогыг хамтдаа эсэргүүцэхийг бүх талд уриалав.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Гуравдугаарт, хүртээмжтэй хөгжлийг дэмжиж, соёл иргэншлүүдийн харилцан суралцах боломжийг өргөжүүлэх. Хиймэл оюуны хөгжил, хэрэглээ нь дэлхийн олон янзын соёл иргэншлийн өвөрмөц байдал, улс орнуудын соёлын онцлогийг сулруулж, үгүйсгэж болохгүй гэж тэр хэлэв.
Дөрөвдүгээрт, Эв нэгдлийг эрхэмлэн, дэлхийн засаглалыг боловсронгуй болгох. Ши Жиньпин Нэгдсэн Үндэстний Байгууллагын үүргийг чухал гэдгийг хүлээн зөвшөөрөх шаардлагатайг онцолж, хиймэл оюуны хөгжлийн стратеги, засаглалын дүрэм журам болон техникийн стандартуудыг олон улсын түвшинд илүү уялдуулах, зохицуулахыг уриалав.
Мөн тэрээр:
Бид олон улсын өргөн хүрээний хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, Дэлхийн өмнөд бүсийн (Global South) орнуудын хиймэл оюуны чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ёстой. Ингэснээр улс орнуудын хиймэл оюун болон дижитал хөгжлийн ялгааг багасгаж, тогтвортой хөгжлийг дэмжихийн зэрэгцээ хиймэл оюуны салбарт шинэ төрлийн түүхэн шударга бус байдлыг бий болгохоос сэргийлэх боломжтой.
хэмээн онцлон тэмдэглэлээ.










